• Тэнгэр Удган Аянгат удгантай хамт Бурхан Халдун Хайрханы тахилгын үеэр.
  • Монгол баатар эр.
  • Тэнгэрийн Хөхийг амилуулан Тамгатан бүхний босоо заяаг дуудах Тэмдэгтэй Амьтай Заяатайг Сонордогтун Мэдэгтүн Түгээхтүн. ЭЗЭН ЧИНГИС ХААН
  • Чоно бол Монголчуудын сүлд хийморь.

2013/11/03

Бугшмал

Сэтгэл зүрх идээлэн бугшиж
Сэрэх аргагүй хайр унтаж
Уур хорсол цээжийг базаж
Хорт хэл амыг чимэхэд
   Хүсэл бодол ундрахаа байж
   Хүн төрөлхтөн араатан мэт үзэгдэж
   Хамаг бие нь чичрэн дагжиж
   Хар санаа бусдыг хорлож
Хүн чиний амьдрал там болон эргэж
Хараал зүхлээр өөрийгөө булшилж
Шуналт хүслээр зорилгоо хийж
Атаархах сэтгэлээр бусдыг хорлоно.
   Хашгирч уурлахаа сүр хүч гэнэ
   Хамаг олныг сүрдүүлэхээ ухаан гэнэ
   Шууны бяраар хүчийг үзэн эзэрхэнэ
   Шуламт дүрийг гоо үзэсгэлэнд эндүүрнэ
Эдээр сэтгэлийг баясгаж
Эргүүлэгт амьдралыг хэмжиж
Энд тэндгүй агсамнавч
Эрээн орчлонгийн булхай болно.

 

Өнөө цаг минь


Бугшсан булхайг дарах гэж Бугшмалын орноор айлчиллаа Буруу бүгдийг дээдлэгчид Булхай боулхай булай нар Дарах таван хүслээ Дээд хэмээн шүтэгчид Дэргэдүүр өнгөрөх андаа Дайсан хэмээн хардагчид Хар хижийн сүнстэнгүүд Хамаг олныг тамлагчид Хүрэн зүрхээ худалдагсад Хар тийрэнгийн дайчид байна
Гэгээн бүгдийг үгүйсгэж Гэрлээс зугтан нуугдаж байна Хийсэн үйлээ буруулах гэж Хэн нэгэнд нь хувилж байна Дүрээ буруулан дайтаж эхлэв Дүрсээ хувилган чулуу хөөлгөж байна
Арга ихт хар Хижи өргөө хотлыг минь Арсалдуулан тэмцэлдүүлж Эвийн хүчийг сарниаж Эвдрэлцүүлэн мохоож Энд тэндээс нь мэрж Эрдэм оюунтныг нь дарж
Анд нөхдийг хагацааж Аргат дайсанд хөтлөж Тэнгэрийн цаазаас эмээж Тэнгэртэн үрсийг төөрүүлж Тэнхээ тамирыг нь барж Хижи боловсролдоо сургаж байна.
Улаач үрсийн балчир дээр нь Ухаан бодлын цэгцгүй дээр нь Унах шалтгийн эзэн болгохоор Өвгөд дээдүүдийг нь хулгайлан одож Улаач үрсийн дүрийг ашиглаж Гэгээрлийн Их Өргөөнд минь Гэнтүү чоно мэт гэтэж ирэв Сүнсээ алдсан улаач үрс Өвгөдөө хориулсан балчир үрс Өчүүхэн эрдэмдээ итгэн эрдэж Өөрсдийн дүрийг харан Өөд өөдөөсөө өрсөлдөх Халуун дайныг өдөөв тэд Хар хүслийн үрийг тарив тэд
Атгаг санаа нь Хижи боловсролоор дүүрчээ Олсон мэдсэнээ өөрийгөө хаацайлахад Ов болгон ашиглаж байна Орчлонгийн үнэнээс зугтаж Өөрийн жаргалыг хүснэ тэд
Өндөр ТНГР-ээс заларсан Өвөг дээдийн шүтээнтэй Өргөн түмнээ засах гэж Өөрийн хүслээр заларсан Дал-ааий Их Хаан та Дээд Тэнгэрийн зарлигаа буулгаж Их Цаазат "Их засаг" хуулиар Их Цаазын түшээдээ залж Хар их нийгэмийг дарж Хамаг олноо тэгшилж өгнө үү
Харин Мөргүн миний хийх Өчүүхэн эрдэм чадал минь Хар хүсэлтнийг гэгээрэлд хөтлөж Дарах таван хүслийг дэлгэж Унтсан хөх толботныг сэрээж Эзэн сүнсний эрдмийг дэлгэж Эргэх орчлонгийн жамыг таниулж Хар хүслийг дарж Хар тийрэн орших эзэн биегүй болгож Хүслээс өөр шидгүй Санахаас өөр эдгүй болгож Хүчийг нь мохоож Чадлыг нь сарниулж Хялбар дийлэх ухааныг өгүүлэх төдийхөн билээ.
Андуу ташаа харж Анд нөхдөө шийтгэв зэй Ирэх их цагийг тольдож Ирэх их түмнийг өршөө Гэгээн мэлмий нь ариун болоход Гэрлээс тэд зугтахгүй Гарах гарцаа олсон цагт Гийгүүлэх түмэн ард байх болно
Гэгээрэл үгүй үрс нь Гэрлийг хайн үймж байна Гэрлийн өргөөний үрс нь Гэгээрэлд хөтлөх эрдэм дутав.
Мөргүн миний урагшгүй Улаач үрийн минь хойрго Гэгээрлийн үрийг хожуу суулгаж Гэм таригчдийг засаж үл дийлнэ.

2013/07/20

Эх дэлхийн амин хэлхээ






http://www.youtube.com/watch?v=l_TxW4UX2Ow  Энэ бичлэг дээр үзүүлэх гээд байгаа зүйл нь эрчим хүчний зардалыг хэмнэж дэлхийн эдийн засгийг аврах аргыг хайж олсон тухай үзүүлээд байх шиг байгаан. Гэтэл миний нүд өөр өөр хараад байдаг. 2012 оны 1 сарын үед зүүдэндээ буурлуудаасаа сургааль сонсож гайхалтай зүйлсийг харж байсан нь 2012 оны 12 сарын 21 ны үйлэнд хамгийн чухал үйлийн хэлхээ байсныг Чуулган болох үед л ойлгож байсан. Үүн дээр гараад байгаа дэлхийн эрчмийн хэлхээний гол нь алтан гурвалжингууд байдаг бөгөөд тэр нь эх дэлхийн амин сүнсийг нь хамгаалж оршдог. Хүний бие дээр Аура хүрд гэж байдаг шиг дэлхий дээр ч бас үүнтэй адил амин хүрднүүд байдаг. Амин хүрд байдаг газруудад маш их эрчим хүч оршдог эрчим хүчийг тогтоон баридаг хэлхээ нь Газрын гагнаас буюу Алт байдаг. Хэрвээ алтыг ухаад авчихвал энэ амин хэлхээ тасарч дэлхий өөрөө өвчилж эхлэх бүүр цаашилвал амь нь тасрах хүртэл аюултай. Гэтэл Түмэн онгодын чуулганаар Эх дэлхийн амин хэлхээг тэтгэж, буруу бодолтон шуналт хижүүдийн сүнснүүдтэй дайтсан байдаг. Хүн бүр мэддэг юм шиг хирнээ шуналын хүслээ дарж чадахгүйгээс болоод алтыг ухаж дэлхий эжийгээ өвтгөж хүчийг нь сорсоор л байна. Чуулганаар дэлхий сөнөхөөс хамгаалах үйл гэж буурлууд хэлж байсан ч түүнийг ойлгох хүн тух ховор байсан юм. Хүний биеийн аура хүрдийг эрчимжүүлж эмчилж болдог шиг Бидний мэдэхээс өөр маш эртний Өвгөд дээдсүүд ирж дэлхийн эрчмийг сэргээж өгөөд одсон. Хий дүртэн хийсгэлэн биетэн тэд чадах бүх зүйлээ хийсэн одоо харин махан биендээ эзэн болж суусан эх дэлхийн хөрсөн дээр хөрвөөж байгаа бидний хувьд шуналаасаа салан гэгээрч шуналт Хижи болсон алт ухагчидыг зогсоохгүй бол Тэнгэр газрын үйл нэгдэлээ олохгүй болоод байна. Оюу толгойг ухаж болохгүй талаар олон ч удаа бичиж амаа чилтэл яриж байсан ч сүүлдээ жаахан шантарч орхисон тал байдаг. Улаач миний хувьд Оюу толгойн ажлыг нь зогсоож алтыг нь гаргахгүй хөрсөндөө байлгах усны ундаргыг нь хамгаалах үйлийг хийхдээ үзэг барин олныг гэгээрүүлж Өвгөд буурлуудтайгаа нийлэн ажлыг нь зогсоохоор ил далд бүхий л үйлийг хийх болно. Тэнгэрийн заадас удган

Эх дэлхийн амин хэлхээ,
Гурван алтан 1. Бүс 2. Хэлхээ 3. Ураг     
Торлог сак сак 
Ээжтэйгээ санаж явах үгс 
9 мөрний эх дэлхийн усны ундрага 
Наран саран сүүн эрчим ханасан бие

Энэ үгс эмх цэгцгүй байгаа мэт боловч хэлсэн болон хийж байгаад минь итгэхгүй улаач нарт зориулсан түлхүүр үг шүү... үүнийг өвгөд дээдсүүдээсээ асууж ямар учиртай болхыг нь тайлуулвал үнэн худалын ялгааг олох боломжтой болно.

Үйлийн үр

Чуулганаас хойш 4 сар өнгөрчээ энэ хугацаанд бүх улаач нар сорилд орж өөр өөрийн дээдсүүдийн сургах үйлээр замнаж яваа билээ. Энэ хугацаа 5 сарын сүүлээр дуусах бөгөөд яг л тэр мөчөөс улаач нар маань өөрсдийгөө өөрчлөгдсөнийг , өмнөх чи биш болсныг олж харж чадна. Бас өөр олон зүйл өөрчлөгдөх ч хүн бүр адилгүй шидэнд суралцсан байх болно. Энэ нь тухайн улаачын энэ замбад махан биеийг олж төрөөд хийх гэж зорьсон үйлтэй нь холбоотой бөгөөд зарим зүйлийг чадахгүй байгаадаа гутарч бусдад атаа тээлгүй өөрийн эрдэмд шамдвал энэ замбад хүн болж төрөн хийх үйлээ дүүргэхэд дэмтэй. Махан биений хөрстөд өнхөрөх нь хугацаатай тул юун түрүүнд улаач бүр өөрийн хийх ёстой үйл үүргийг олж танин мэдэж түүндээ илүү шамдаж орхыг хүсэж байна. Бүгдээр хамтдаа хүчтэй ч бүгдээр хамтдаа үргэлж нэг үйлэнд зүтгээд байвал бусад зүйлсийн тэнцвэр алдагдах бусдад хялбар дийлдэх аюул байдаг. Тиймээс улаач бүр 5 сарын дунд үе хүрхэд өөрийн шидийн онцлогыг олж мэдэж түүнийгээ барин хөгжүүлэхийг хүсэж байна.

2013/06/13

Алтан гурвалжин ГэрИэ "Үлгэр"

Түүхэн

Эх дэлхийн үүсэл юмсан
Эрэн цагийн эхлэл үедээ
Эргэх орчлон үрээ илгээж
Эжий цагаан сүүн хурав
Хий, Тоос, Чийг гурав бүрдэв
Арга, Билэг, Амин гурав залрав
Ав, Эв, Ов гурав бүрдэв
Суу, Заль, Хөдөлгөөн гурав биежив
Эргэх нэгэн дэлхий үүсэв
Эргэлдэх нэгэн орчлон чилэв
Эцэг тэнгэр нь ивээлээ хайрлав
Эрдэний үрсээ сургаж эхлэв

2013/01/25

Хачирхалтай зүүд

за ёстой кино хийсэн ч болхоор зүүд зүүдэллээ ойд нэг амьтантай тулалдаад өнөөх нь элдэв амьтний дүрсэд хувилдаг шулам ч юм шиг за яадаг ч байсан гол даалгавар нь түүний үр удмыг үлдээж болохгүй юм шиг байгаан нөгөөх чинь үлэг гүрвэл болчихсон намайг хөөгөөд тэгхээр нь бас нэг араатан болон хувираад эргэж хараад өнөөх үлэг гүрвэлийг шүдээрээ энд тэндээс нь тасчин мэрээд л том том мах энд тэндээс нь өм өм татхад өнөөх гүрвэл маш их дуу гарган орилж байх юм. тэгэж орилох зуур нь хэвлийг нь зад яран үлэг гүрвэлийн зулзагыг нь авхад гүрвэл ихэд уурсаж намайг хөөж эхэлхэд би зугтах зуураа өнөөх зулзгыг нь том том залгилан идэж дуусгалаа. нэгэнт дахин амьлахгүй болсон зулзагаа мэдээд өнөөх гүрвэл намайг хөөхөө болин цааш эргэж хүн болон хувирлаа...

2012/12/25

Хийн хүч буюу сүнсний хүч,


Бид бүгд 3 өөр ертөнцөд зэрэг амьдарч байдаг. Бидний махан бие харагдах түвшиндээ нэгэн ижил мэт боловч бидний махан биеийг тойроод нүдэнд үл үзэгдэх Хийн бие том жижиг янз бүрийн хэлбэр дүрстэй өнгөтэй байдаг. Заримдаа махан биегүй хирнээ хий биетүүд энд тэнд явж байдаг. Тэр хий биетүүд нь сайн муу хортой хоргүй олон янз байдаг. Тэд махан биений хийг нэвтлэн орж тэр хүний сэтгэл санаа бие мах бодийг удирдаж чаддаг бөгөөд хүний сэтгэл санаа хямрах бие өвдөх ажил үйлс нэг бол сайн явах эсвэл муу явах нь тэднээс шалтгаалаад байдаг.