Энэ блогт зочилхын өмнө нилээн хэдэн
удган зайрантай уулзаад үзчихсэн буултан дээр очоод үзчихсэн байсан юм. Тэд
бүгд л намайг удган болох хүүхэд байна гэцгээсэн ч улаач болсон олон сайхан
онгодтой хүмүүс атал ам хэл нь бусдыгаа үгүйсгэж элдэвээр хэлээд байгаа нь
надад их зүйл бодогдуулсан юм. Яагаад ч юм бяцхан ухамсар минь намайг Чингис
хааны үед ямар байсан бол айл бүр л онгод тэнгэртэй байсан гэдэг тэгвэл тэд яаж
эвтэй найртай байсан тухай олж мэдмээр санагдаад, надад тохирсон хариуг хаа
нэгтээгээс хайгаад л явсан билээ. Улаач болох хүний нэг зовлон намайг байнга
зовоодог нь өөрийн уур уцаар зүрх сэтгэл тайван бус байдалаа яаж тогтоон
барихаа бодож явдаг байлаа. Хичнээн хичээгээд ч нэг л мэдхэд салгалчихсан уур
хүрчихсэн байдаг байж билээ. Энэ миний хамгийн том зовлон байлаа.
Гэтэл намрын дунд сарын нэгэн өдөр
авга эгч маань надад нэгэн зүйлийг явуулсан нь Аянга удганы блог байсан юм. Эхлээд
бичлэгүүдийг үзээд за яадаг ч байсан онгод буудаг л удган байна даа гэж бодож
байлаа. Зарим нэг хэсгээс нь уншиж үзлээ гэтэл миний өнөө зовоогоод байдаг уур
хилэнг барих тухай өчүүхэн хэсэг бичлэгийг үзээд үнэхээр л тийм шүү би биеээ
хамгийн сайн барих ёстой хүмүүсийн нэг мөн шүү гэж бодож байлаа. Цааш уншихад
миний хайгаад байсан олон асуултуудын хариу гарч ирсээр байв. Хамгийн
хачирхалтай нь энэ блогт ороод уншаад байх бүр би өөрийгөө маш их тайвширал
олоод байгааг мэдэрсэн юм. Хамгийн энгийн үгтэй хэн бүхэнд тохиох амьдрал мэт
байвч энэ бүгд надад энэ харанхуй ний-гэмээс гарах гарцийг минь гэрэлтүүлэх шиг
болж байсан нь гайхалтай байв.
Тиймээс миний хамгийн анхны мэдрэмж
бол би өөрийгөө тавширч байгааг мэдэрсэн нь надад том амжилт болсон юм.