2012/08/11

Хар зүрхний хөх нуур явсан тэмдэглэл №2



Сэрээд хартал нар хөөрөөд майхан нилээн халсан байлаа халуунд удаан хэвтэж чадалгүй бослоо. Гараад эргэн тойрноо ажихад хөх нуур маань цэлийгээд эргэн тойронд тарвага хошгороод, хөхөө шувуу донгодоод, нуурын чийг, ой модны сайхан үнэртэй өглөөг угтлаа. Байгал ээж маань энэ чигээрээ сайхан байвал үнэхээр сэтгэл дүүрэн байна. Энэ бүх сайханыг энэ чигээр нь өвлүүлж үлдээсэн өвгөд дээдсүүдээ бодхоор үнэхээр гайхалтай ухаантай 1000 жилээр ирээдүйгээ тольдож бидэнд юу үлдээхээ эртнээс төлөвлөсөн байдаг нь гайхалтай. Хэрвээ бид бүгд ордон харш  алт эрднэс элбэл дэлбэг амьдарлыг өвлөж үлдсэн бол байгал дэлхий маань ийм чигээрээ сайхан байх билүү ? гэтэл өвгөдүүд маань эд хөрөнгө биш эрүүл агаар, цэвэр тунгалага аршаан ус, уул дүүрэн араатан жигүүртэн, ан гөрөө, өвдөхөд эм болох ургамалыг, өргөө сайхан гэртэй нь тэр чигт нь өвлүүлээд үлдээжээ..... одоо цагт бид ирээдүйдээ юу үлдээх гээд байгаа билээ дээ.

Өглөөний унд цайгаа ууж дахин тэр өдрийн бөөлөөнөө эхэллээ. Энэ үед би хуяглаагүй бөгөөд бусдыг ажин тогоотой цайгаа сахиж хоол хийж суулаа. Энэ удаагын явалтанд улаач нь олон түшээ нь цөөн байсан тул түшээгийн хомсдолд орж  буурлуудаа ундлахдаа жаахан сандруухан байсан юм гэтэл Дуучин балчир ах маань өрлөгүүдэд савтай аршаан бариулаад тайлбарлан өгхөд их л гайхан бариж үзэж  байснаа өөрсдийгөө ундалж эхэлсэн юм.  Бодоод байхнаа эрт цагт баатар эрчүүд маань дайнд мордохдоо түшээгээ яаж авч явдаг байсан юм бол бие биенээ түшдэг байв уу? гээд л сонин бодол төрөөд л сууж байсан юм. Улаач нар маань түр амс хийх зуур хоол цайг нь өгөөд цайлаад дуусасны дараа Хаан заларч бидэнд сургааль айлдсан юм түүнийг нь өргөөний нэг балчир алдалгүй бичиж авсан түүнийгээ өргөөнд тавина гэж байсан тул айлдсан бүхнийг төөрүүлэхгүй хэмээн бодож энд өгүүлсэнгүй. Харин өнөө бодож явсан асуултын хариу гараад ирсэн юм Хаан маань хэлэхдээ эрт цагт баатар жанжид маань бүсэндээ дашмагтай явдаг байсаныг хэлээд бүх улаач нар дашмагтай болхыг зарьлагдав.  Яаж ч бодсон тэр их дайнд орход балчир хүүхдээ хэцүүхэн байдалд орсон тохиолдолд  дайчин онгодууд зүгээр л хараад сууна гэж үү? Би лав хүүхдээ хэцүүдвэл шууд л дайраад орно дог энэ асуудал өөрийн бие дээр тохиож байсан тул үгүйсгээд гайхаад байх зүйл алга мэт санагдна тийм цагт дээдэс өөрөө дашмагаа аваад ундаалчихвал амар мэт санагдав.
Хаан дээдэс буугаад сайхан сургаалийг ихээр айлдсан ч түүнийг тэмдэглэж авч амжаагүй тул өргөөний нэгэн гишүүнээс тэмдгэлсэн хэсгийг нь дараа оруулхаа амлаж байна. Дахин дараагын буулт эхэлж өрлөгүүд цуглаж яг л чандманалсан гурвалжин хэлбэртэй сууцгаасан байлаа. Тэд эхнээсээ алдар нэрээ хэлж хийх үүлээ өгүүлэх нь их л сүрлэг харагдаж байлаа хажууд нь ойр очоогүй тул үг бүрийг нарийн санахгүй байгааг минь өршөөгөөрэй холоос хархад их л сүрдэж байсан сэтгэл минь л санаанд минь үлджээ.
Удалгүй буулт дуусаж үүлшиж эхэлсэн тул нэг жижиг тэрэг маань түрүүлээд уулруугаа гараад явчихсан юм. Тэр жижиг тэргийг явсныг хэн ч анзаарсангүй бүгд л хуяг хувцсаа хурааж машиндаа суухад өнөө л үдэдгээрээ хур бороо биднийг үдсэн юм. Асгарах хур нь шүршүүрт орхоор их усархаг байсан тул  цааш замд 2 машин маань шаварт суулаа миний сууж явсан машин түрүүлээд шавраас гарчилаа өнөөх жижиг тэрэг маань бас нилээн ноцолдуулж байж шавраас гарсан ч касчираа хагалаж тэр газраа үлдхээр болов ягаад ийм болчихвоо гээд л гайхаж суутал Тэнгэр удганд хэлэлгүй Хааны хүрээнээс дур мэдэн түрүүлээд гараад явчихсан байсан тул тэнд нь хөөрхөн тушчихсан юмсанж. Цаашид анхааруулхад дур мэдэн түрүүлж явж болохгүй гэдгийг ухаарлаа. Урд нь энд тэнд бөөгийн буултанд очиход багшаасаа зөвшөөрөл авалгүй түрүүлээд явдаггүй урд нь гарч жийдэггүй гээд л их дүрэм журамтай байдагыг харж байсан. Яагаад гэдгийг мэдэдгүй ч дугай л дагадаг байсан бол энэ удаад яг нүдээрээ үзэж түрүүлээд дур мэдэн явал юу болох талаар харж байсан юм.
Урд урдны бөөлөөнүүд гайхалтай байсан ч энэ удаагын бөөлөөн шиг гайхалтайг үзээгүй билээ. Өөрийгөө 99 тэнгэрийн буултыг нүдээрээ үзсэндээ хажууд нь сууж байсанд их хувь тохиолоо хэмээн дотроо маш ихээр баярлаж сэтгэл дүүрэн гэрийн зүг жолоо залав.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment