2013/11/03

Өнөө цаг минь


Бугшсан булхайг дарах гэж Бугшмалын орноор айлчиллаа Буруу бүгдийг дээдлэгчид Булхай боулхай булай нар Дарах таван хүслээ Дээд хэмээн шүтэгчид Дэргэдүүр өнгөрөх андаа Дайсан хэмээн хардагчид Хар хижийн сүнстэнгүүд Хамаг олныг тамлагчид Хүрэн зүрхээ худалдагсад Хар тийрэнгийн дайчид байна
Гэгээн бүгдийг үгүйсгэж Гэрлээс зугтан нуугдаж байна Хийсэн үйлээ буруулах гэж Хэн нэгэнд нь хувилж байна Дүрээ буруулан дайтаж эхлэв Дүрсээ хувилган чулуу хөөлгөж байна
Арга ихт хар Хижи өргөө хотлыг минь Арсалдуулан тэмцэлдүүлж Эвийн хүчийг сарниаж Эвдрэлцүүлэн мохоож Энд тэндээс нь мэрж Эрдэм оюунтныг нь дарж
Анд нөхдийг хагацааж Аргат дайсанд хөтлөж Тэнгэрийн цаазаас эмээж Тэнгэртэн үрсийг төөрүүлж Тэнхээ тамирыг нь барж Хижи боловсролдоо сургаж байна.
Улаач үрсийн балчир дээр нь Ухаан бодлын цэгцгүй дээр нь Унах шалтгийн эзэн болгохоор Өвгөд дээдүүдийг нь хулгайлан одож Улаач үрсийн дүрийг ашиглаж Гэгээрлийн Их Өргөөнд минь Гэнтүү чоно мэт гэтэж ирэв Сүнсээ алдсан улаач үрс Өвгөдөө хориулсан балчир үрс Өчүүхэн эрдэмдээ итгэн эрдэж Өөрсдийн дүрийг харан Өөд өөдөөсөө өрсөлдөх Халуун дайныг өдөөв тэд Хар хүслийн үрийг тарив тэд
Атгаг санаа нь Хижи боловсролоор дүүрчээ Олсон мэдсэнээ өөрийгөө хаацайлахад Ов болгон ашиглаж байна Орчлонгийн үнэнээс зугтаж Өөрийн жаргалыг хүснэ тэд
Өндөр ТНГР-ээс заларсан Өвөг дээдийн шүтээнтэй Өргөн түмнээ засах гэж Өөрийн хүслээр заларсан Дал-ааий Их Хаан та Дээд Тэнгэрийн зарлигаа буулгаж Их Цаазат "Их засаг" хуулиар Их Цаазын түшээдээ залж Хар их нийгэмийг дарж Хамаг олноо тэгшилж өгнө үү
Харин Мөргүн миний хийх Өчүүхэн эрдэм чадал минь Хар хүсэлтнийг гэгээрэлд хөтлөж Дарах таван хүслийг дэлгэж Унтсан хөх толботныг сэрээж Эзэн сүнсний эрдмийг дэлгэж Эргэх орчлонгийн жамыг таниулж Хар хүслийг дарж Хар тийрэн орших эзэн биегүй болгож Хүслээс өөр шидгүй Санахаас өөр эдгүй болгож Хүчийг нь мохоож Чадлыг нь сарниулж Хялбар дийлэх ухааныг өгүүлэх төдийхөн билээ.
Андуу ташаа харж Анд нөхдөө шийтгэв зэй Ирэх их цагийг тольдож Ирэх их түмнийг өршөө Гэгээн мэлмий нь ариун болоход Гэрлээс тэд зугтахгүй Гарах гарцаа олсон цагт Гийгүүлэх түмэн ард байх болно
Гэгээрэл үгүй үрс нь Гэрлийг хайн үймж байна Гэрлийн өргөөний үрс нь Гэгээрэлд хөтлөх эрдэм дутав.
Мөргүн миний урагшгүй Улаач үрийн минь хойрго Гэгээрлийн үрийг хожуу суулгаж Гэм таригчдийг засаж үл дийлнэ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment