2013/07/20

Эх дэлхийн амин хэлхээ






http://www.youtube.com/watch?v=l_TxW4UX2Ow  Энэ бичлэг дээр үзүүлэх гээд байгаа зүйл нь эрчим хүчний зардалыг хэмнэж дэлхийн эдийн засгийг аврах аргыг хайж олсон тухай үзүүлээд байх шиг байгаан. Гэтэл миний нүд өөр өөр хараад байдаг. 2012 оны 1 сарын үед зүүдэндээ буурлуудаасаа сургааль сонсож гайхалтай зүйлсийг харж байсан нь 2012 оны 12 сарын 21 ны үйлэнд хамгийн чухал үйлийн хэлхээ байсныг Чуулган болох үед л ойлгож байсан. Үүн дээр гараад байгаа дэлхийн эрчмийн хэлхээний гол нь алтан гурвалжингууд байдаг бөгөөд тэр нь эх дэлхийн амин сүнсийг нь хамгаалж оршдог. Хүний бие дээр Аура хүрд гэж байдаг шиг дэлхий дээр ч бас үүнтэй адил амин хүрднүүд байдаг. Амин хүрд байдаг газруудад маш их эрчим хүч оршдог эрчим хүчийг тогтоон баридаг хэлхээ нь Газрын гагнаас буюу Алт байдаг. Хэрвээ алтыг ухаад авчихвал энэ амин хэлхээ тасарч дэлхий өөрөө өвчилж эхлэх бүүр цаашилвал амь нь тасрах хүртэл аюултай. Гэтэл Түмэн онгодын чуулганаар Эх дэлхийн амин хэлхээг тэтгэж, буруу бодолтон шуналт хижүүдийн сүнснүүдтэй дайтсан байдаг. Хүн бүр мэддэг юм шиг хирнээ шуналын хүслээ дарж чадахгүйгээс болоод алтыг ухаж дэлхий эжийгээ өвтгөж хүчийг нь сорсоор л байна. Чуулганаар дэлхий сөнөхөөс хамгаалах үйл гэж буурлууд хэлж байсан ч түүнийг ойлгох хүн тух ховор байсан юм. Хүний биеийн аура хүрдийг эрчимжүүлж эмчилж болдог шиг Бидний мэдэхээс өөр маш эртний Өвгөд дээдсүүд ирж дэлхийн эрчмийг сэргээж өгөөд одсон. Хий дүртэн хийсгэлэн биетэн тэд чадах бүх зүйлээ хийсэн одоо харин махан биендээ эзэн болж суусан эх дэлхийн хөрсөн дээр хөрвөөж байгаа бидний хувьд шуналаасаа салан гэгээрч шуналт Хижи болсон алт ухагчидыг зогсоохгүй бол Тэнгэр газрын үйл нэгдэлээ олохгүй болоод байна. Оюу толгойг ухаж болохгүй талаар олон ч удаа бичиж амаа чилтэл яриж байсан ч сүүлдээ жаахан шантарч орхисон тал байдаг. Улаач миний хувьд Оюу толгойн ажлыг нь зогсоож алтыг нь гаргахгүй хөрсөндөө байлгах усны ундаргыг нь хамгаалах үйлийг хийхдээ үзэг барин олныг гэгээрүүлж Өвгөд буурлуудтайгаа нийлэн ажлыг нь зогсоохоор ил далд бүхий л үйлийг хийх болно. Тэнгэрийн заадас удган

Эх дэлхийн амин хэлхээ,
Гурван алтан 1. Бүс 2. Хэлхээ 3. Ураг     
Торлог сак сак 
Ээжтэйгээ санаж явах үгс 
9 мөрний эх дэлхийн усны ундрага 
Наран саран сүүн эрчим ханасан бие

Энэ үгс эмх цэгцгүй байгаа мэт боловч хэлсэн болон хийж байгаад минь итгэхгүй улаач нарт зориулсан түлхүүр үг шүү... үүнийг өвгөд дээдсүүдээсээ асууж ямар учиртай болхыг нь тайлуулвал үнэн худалын ялгааг олох боломжтой болно.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment