2013/01/25

Хачирхалтай зүүд

за ёстой кино хийсэн ч болхоор зүүд зүүдэллээ ойд нэг амьтантай тулалдаад өнөөх нь элдэв амьтний дүрсэд хувилдаг шулам ч юм шиг за яадаг ч байсан гол даалгавар нь түүний үр удмыг үлдээж болохгүй юм шиг байгаан нөгөөх чинь үлэг гүрвэл болчихсон намайг хөөгөөд тэгхээр нь бас нэг араатан болон хувираад эргэж хараад өнөөх үлэг гүрвэлийг шүдээрээ энд тэндээс нь тасчин мэрээд л том том мах энд тэндээс нь өм өм татхад өнөөх гүрвэл маш их дуу гарган орилж байх юм. тэгэж орилох зуур нь хэвлийг нь зад яран үлэг гүрвэлийн зулзагыг нь авхад гүрвэл ихэд уурсаж намайг хөөж эхэлхэд би зугтах зуураа өнөөх зулзгыг нь том том залгилан идэж дуусгалаа. нэгэнт дахин амьлахгүй болсон зулзагаа мэдээд өнөөх гүрвэл намайг хөөхөө болин цааш эргэж хүн болон хувирлаа...