2012/11/18

Хэрхэн удганы блогийг олсон тухай



Хэрхэн удганы блогийг олсон тухай

Энэ блогт зочилхын өмнө нилээн хэдэн удган зайрантай уулзаад үзчихсэн буултан дээр очоод үзчихсэн байсан юм. Тэд бүгд л намайг удган болох хүүхэд байна гэцгээсэн ч улаач болсон олон сайхан онгодтой хүмүүс атал ам хэл нь бусдыгаа үгүйсгэж элдэвээр хэлээд байгаа нь надад их зүйл бодогдуулсан юм. Яагаад ч юм бяцхан ухамсар минь намайг Чингис хааны үед ямар байсан бол айл бүр л онгод тэнгэртэй байсан гэдэг тэгвэл тэд яаж эвтэй найртай байсан тухай олж мэдмээр санагдаад, надад тохирсон хариуг хаа нэгтээгээс хайгаад л явсан билээ. Улаач болох хүний нэг зовлон намайг байнга зовоодог нь өөрийн уур уцаар зүрх сэтгэл тайван бус байдалаа яаж тогтоон барихаа бодож явдаг байлаа. Хичнээн хичээгээд ч нэг л мэдхэд салгалчихсан уур хүрчихсэн байдаг байж билээ. Энэ миний хамгийн том зовлон байлаа.
Гэтэл намрын дунд сарын нэгэн өдөр авга эгч маань надад нэгэн зүйлийг явуулсан нь Аянга удганы блог байсан юм. Эхлээд бичлэгүүдийг үзээд за яадаг ч байсан онгод буудаг л удган байна даа гэж бодож байлаа. Зарим нэг хэсгээс нь уншиж үзлээ гэтэл миний өнөө зовоогоод байдаг уур хилэнг барих тухай өчүүхэн хэсэг бичлэгийг үзээд үнэхээр л тийм шүү би биеээ хамгийн сайн барих ёстой хүмүүсийн нэг мөн шүү гэж бодож байлаа. Цааш уншихад миний хайгаад байсан олон асуултуудын хариу гарч ирсээр байв. Хамгийн хачирхалтай нь энэ блогт ороод уншаад байх бүр би өөрийгөө маш их тайвширал олоод байгааг мэдэрсэн юм. Хамгийн энгийн үгтэй хэн бүхэнд тохиох амьдрал мэт байвч энэ бүгд надад энэ харанхуй ний-гэмээс гарах гарцийг минь гэрэлтүүлэх шиг болж байсан нь гайхалтай байв.
Тиймээс миний хамгийн анхны мэдрэмж бол би өөрийгөө тавширч байгааг мэдэрсэн нь надад том амжилт болсон юм.

Их хөлгөн судруудын тайлалын хэсгээс


Дээдийн дээд буурлууд, онгон шүтээнүүддээ талархан мөргөе. Гийгүүлсэн гавъяагүй, эгэл нэгэн хүмүүн намайг сонгож их хөлгөн судруудыг энэ л оюун бодол, ам хэлээр минь дамжуулан түмэнд түгээж байгаа билээ. Балчирхан улаач надад маш ховор аз тохиож энэ хорвоо дээр хүн болж төрсний минь гавьяа ч байж болох тийм их үйлийг хийлцэх хувьтай байжээ гэж баярлаж явдаг билээ. За ингээд судрын гол хэсгүүдийн тухай өөрийн мулгуу ухаандаа ойлгосноор энд өгүүлдэг юм билүү гэж бодлоо.

Өнөөдөр 2012 оны 11 сарын 15 ны өдөр 2



Өнөөдөр 2012 оны 11 сарын 15 ны өдөр

2р хэсэг

Судрыг эхэндээ Аянга удган, Утаа удган, Болор- Ундрахуй бид 4 дамжуулаад, түүнийг нь дектафон дээр бичиж, бичсэн бичлэгийг Ханхавцал компьютерт оруулж цааш нь Болорбон луу явуулдаг. Болорбон авсан бичлэгийг өөрийн бичээч хүүхдүүдлүүгээ тараан сонсох бичлэгийг унших бичлэг болгон эргүүлээд Ханхавцалруу явуулж өөртөө мөн давхар хадгалах зарчимаар явдаг байлаа.

2012/11/15

Өнөөдөр 2012 оны 11 сарын 15 ны өдөр 1




Өнөөдөр 2012 оны 11 сарын 15 ны өдөр

Бологтоо бичлэг оруулалгүй их л удаж байна даа. Цаг хугацаа намайг хүлээхгүй юм. Нэг өдөр яасан ч богинохон юм. Өөрийн түүхийг бичих ёстой гэдэгтээ санаа их зовж байгаа ч бичих цаг, зав маш бага байх боллоо. Энэ удаагийн тэмдэглэлдээ Аянга удгантай байсан мөчүүдээсээ мартаагүй дээрээ тэмдэглэн үлдээхийг хүслээ. 9- р сарын 22- ны Их хуралдайг дууссаны дараагаас удалгүй судрыг тухлан тайлах саналыг тавьж өргөөний гишүүн Наранхандын гэрт сар гаран сууж байна. Энэ хугацаанд их л зүйл өрнөн өнгөрлөө. Гайхалтай, гайхамшигтай бас дээр нь Өндөр Дээдсүүдийн суу билэг ухааныг зүгээр л бишрээд суухаас өөр арга алга юм даа. Судрыг тайлах үеийн өөрт мэдрэгддэг зүйлсийн тухай эхлээд өгүүлсэн нь дээр байх гэж бодож байна.