2012/11/15

Өнөөдөр 2012 оны 11 сарын 15 ны өдөр 1




Өнөөдөр 2012 оны 11 сарын 15 ны өдөр

Бологтоо бичлэг оруулалгүй их л удаж байна даа. Цаг хугацаа намайг хүлээхгүй юм. Нэг өдөр яасан ч богинохон юм. Өөрийн түүхийг бичих ёстой гэдэгтээ санаа их зовж байгаа ч бичих цаг, зав маш бага байх боллоо. Энэ удаагийн тэмдэглэлдээ Аянга удгантай байсан мөчүүдээсээ мартаагүй дээрээ тэмдэглэн үлдээхийг хүслээ. 9- р сарын 22- ны Их хуралдайг дууссаны дараагаас удалгүй судрыг тухлан тайлах саналыг тавьж өргөөний гишүүн Наранхандын гэрт сар гаран сууж байна. Энэ хугацаанд их л зүйл өрнөн өнгөрлөө. Гайхалтай, гайхамшигтай бас дээр нь Өндөр Дээдсүүдийн суу билэг ухааныг зүгээр л бишрээд суухаас өөр арга алга юм даа. Судрыг тайлах үеийн өөрт мэдрэгддэг зүйлсийн тухай эхлээд өгүүлсэн нь дээр байх гэж бодож байна.
Хамгын анх Аянга удганы гараас бариад 2012 оны чуулганы тухай мэдээг хүргэх гэж байхад Аянга удганы гараас их эрчим миний биеийг бүрхэн авч манарч байхыг мэдэрсэн юм. Өөрийн гадаад төрх хүнд ямар харагдаж байгаад тэрхэн хугацаанд мартсан уу эсвэл мэдрэмж үгүй болсон байсан уу, за яадаг ч байсан хамарнаасаа нусаа гоожуулчихсан байснаа мэдрээгүй л юм даг. Дээдсийн гарын алганаас нэгэн хэмийн цохилт, лугшилт шиг эрчим гараар дамжин бие толгой хэсгийг мэдээгүй болгож байлаа. Толгой манарч сүүлдээ өөрийн толгойгоо мэдэрхээ байчихсан нь эгэл хүнд тайлбарлахад мэдээ алдуулах тариа хийлгэсэн юм шиг л сонин мэдрэмж төрж байсан. Эхлээд гар бадайраад цус нь боогдож мэдээгүй болсон мэт гараа мэдэрхээ байсан. Дараа нь хэл памбайгаад ярьж болохгүй бөөрөнхий болчихсон, дараа нь уруул, нүүр, толгой тэр чигтээ яг л мэдээ алдуулах тариа шахчихсан юм шиг мэдрэлгүй болсон юм.
За тэр мэдрэлгүй толгой, хэл, ам өөрөө сулхан дуугараад яриад эхэллээ.Гэнэт ярихаар нь их л гайхсан, яаж хөдлөөд яариад байнаа л гэж бодоод сууж байлаа. Би өөрөө дотроо юм бодохын төдийд ам хэл дуугарахаа байж миний бодлыг дуусахыг хүлээнэ. Бодлоо хурааж биед орсон тэр яриад байгаа онгодын бодлыг тандаж эхлэхэд онгод дахин ярьж эхэлнэ. Ингээд л би гэдэг хүн чинь өөрийн эрхгүй нэг тархинд 2 өөр бодлын орон зайтай болчихдог байгаа.
Цаашдаа унших бүр мэдээ алдах нь гайгүй болж онгод миний бодолд дарагдахаа байж намайг ч нам дарж байгаад л ярьж өгдөг болсон....    Заримдаа шүлэглэн урсгах сайхан үгэнд нь уярчихсан үлгэр сонсож байгаа жаахан хүүхэд шиг л томоотой сууна. Заримдаа ухаанаа цэгцэлж чадахгүй онгодыг их л хэцүүхэн байдалтай байлгах нь ч бас байсан юм. Их л тэвчээр хэрэгтэй санагдсан онгод миний толгой, ам, хэл, гарыг эзлээд суучихдаг хөл бүсэлхийнээс доош би өөрөөрөө л байдаг болхоор зарим онгодыг даахгүй хөл чилэх, нуруу хөшихөд нь ярьж буй яриаг нь таслахгүй гүрийгээд суух хэрэг их гардаг. Олон хоног ингэж суусаар сүүлдээ биений чилээ гарахаа байж өөрийн эрхгүй сульдаж ядарч байсан ч чуулган хүртэл богино хугацаа үлдсэн тул судрыг хурдхан дуусгах  хүсэлдээ автаж сууж сурлаа.
Анх Аянга удганыг олон хүний заслыг хийгээд онгод нь ороод удаан хугацаагаар суухад нь ийм хэцүү байдаг гэж төсөөлөөч үгүй явсан юм. Сууж сурна гэдэг бас онгодын үгийг тасалдуулахгүй өөрийн бодлыг хумина гэдэг тийм ч амар зүйл биш гэдгийг өөрийн биеээр үзлээ.
Онгодын үгийг тасалдуулах шалтгаан нь би өөрөө тогтож сууж чадахаа байгаад энд тэнд тор хийсэн чимээ, хүн утсаар ярих гал тогоо, хажуугын өрөөнд хүмүүс ярилцахыг сонсохын төдийд сүнс биенээсээ гараад яг тэнд нь оччихдог. Сүнс биенээс гараад дэмий тэнэх гээд байвал орсон онгод нь өөрөө татаад эргүүлээд биед суулгаж байгаад л ярьж өгдөг. Намайг татаж суулгах зуур ярьж байсан судар нь тасалдаж тэрхэн зуур утга нь алдагддаг. Ийм хэрэг нилээн хэдийг хийсэн гэдгээ харин хүлээн зөвшөөрнө шүү хэхэ....  Харин нэг зүйлийг их гайхдаг юм. Тэр онгодууд миний биеийг эзэмдэж суугаад судраа ярьж л байна биз намайг яагаад биенээс гаргахгүй татаж суулгаад байгааг нь ойлгодоггүй юм. Миний санаагаар бол миний биеийг ашиглаад дуусхаараа намайг дуудчихвал амар тэвчээр гаргаад суугаад байх шаардлага байхгүй. Бас энүүгээр тэрүүгээр харагдахгүй сүнс болсон дээрээ хов жив сонсоод явж байсан бол их зүйл мэдэх байсан даа кикики... Даанч намайг гаргаагүй нь харамсалтай за тэр ч яхав...
Биенээс гаргахгүй суулгаад байсан нь ярьж буй судраа толгойд шингээх гээд л хичээгээд байсан юм болов уу гэж дараа нь учрыг нь тайлсан юм. Анх дээдсийн гараас бариад суух үеийн Заадасхан одоо биш болсон юм шиг санагдаж байна. Учираа олохгүй бөөн бөөн асуулттай дээдэстэй золгодог байсан хүн одоо ихэнх асуултынхаа хариуг олчихсон сууж байгаа нь нэг талаасаа сайхан санагдаж байна. Нөгөө талаасаа тогтоохоо байчихсан тархинд минь маш богино хугацаанд их зүйлийг чихсэн болохоор тэр үү зарим хэсгийг нь зүүд зэрэглээ мэт мартсан нь харамсалтай. Ном болоод гарчихлаар аваад уншчихвал эргээд саначихна гэж найдаад л яваад байдаг яана даа миний энэ тархи. Үнэнийг хэлэхэд энэ сайхан судруудаас тархинд үлдсэн нь ердөө 20% байх гэж бодож байна.
Заримдаа яагаад намайг сонгосон юм болдоо ч гэж бодох юм. Надаас мундаг удган зайрангуудыг сонгохгүй. Бас эрдэмтэд, төр засгын тэргүүнүүд гээд л мундагууд зөндөө л байдаг яагаад заавал над шиг мулгуу юмыг сонгодог байнаа гэж хааяа бодох юм. Нэр алдарт дуртай олон хүнтэй харьцаж чаддаг тийм хүмүүс зөндөө байхад над шиг ийм жожиг ганцаараа байх дуртай хүнээр дээд судруудыг буулгасан нь миний хувьд зүгээр л аймшигтай санагдаж байна. Хэн нэгэн эрдэмтэн хүрч ирээд надаас түүх асуувал би юу ч мэдэхгүй дээдийн дээд судруудын нарын утгыг асуувал би яг л нэгдүгээр ангийн хүүхэд самбарын өмнө гараад ээрч муураад байдаг шиг болно гэдгээ мэдээд яаж тийм хүмүүстэй уулзахгүй байх вэ гэж бодоод л сууж байна.
Үнэндээ бол энэ судруудыг дээдийн дээд буурлууд оюун ухааныг минь удирдан ам хэлийг минь ашиглан байж л өгүүлсэн болохоос биш би өөрөө зохиож яриагүй тул надаас судрын талаар асуувал мэдэхгүй пааниктаж өгнө дөө яана аа...
Мундаг том том Тэнгэрийн улаач нар их л мундаг байдаг байх. Гэтэл би гэдэг хүн чинь төрөхөөсөө авхуулаад л шал бүтэлгүй, эцэг эхээсээ авхуулаад л асуудалтай, эмээ өвөө дээрээ өссөн. Тийм болхоор би өөрийгөө Мундаг том Тэнгэрийн улаач хүн мөн гэж хэлхээсээ ичиж байна. Мөн Судар номын Дээдсийн улаач мөн ч тэр мундаг Дээдсийнхээ хаана нь ч хүрэхгүй тархитайдаа өөрийгөө л голж зэмлэх юм. Алдарыг нь дуудахаас ч айж байна. Хэрэв алдрыг нь мэдээд би тэр Дээдсийн улаачаа гээд түмэнд дэлгэлээ гэхэд улаач нь өөрөө оргүй биш жаахан ч гэсэн түүх мэддэг баймаар санагдах юм. Гэтэл би гэдэг хүн түүх мэдэх нь битгий хэл зөв бичих дүрмээ ч мэдэхгүй. Зөв бичгийн алдаа шалгавал муу авах нь тодорхой....
Боловсрол мэдлэгийн хувьд анх 12 настайдаа Хий тамир гээчийг сурсан бөгөөд тэр нь өнөөгийн нийгэмд хэрэгтэй байж чадахгүй. Хүн бүр мэдэхгүй зөвхөн бөө удган юм уу бясалгагчидийн хүрээнд л мэддэг өчүүхэн зүйл байсан бөгөөд энэ тал дээр багшлах эрхийн дипломтой болсон билээ. Үүнээс болоод гэрийнхэн маань намайг дээд боловсролтой гэж хэлдэггүй. Нягтлан юм уу Менежер болох юм бол дээд боловсролтой хоол олж иднэ гэж одоо ч ээж маань надад үглэдэг юм. Одоо би 30 нас хүрсэн ч хөгширсөн хойноо ээжийнхээ хүслийг биелүүлж  Нягтлан бодохын диплом олж өгөх гээд сурч байгаа оюутан хүн.
Ингэхэд сайхан хадуураад алга болчихож.... хэлэх гээд байгаа нь.. Мундаг дээдсийн мулгуу улаач гэдгээ л хэлэх гээд байгаа юм.
За эргээд унших үед тохиолддог байсан адал явдалуудаас дахин хүүрнэвэл. Буган бичгийн зургуудыг болон хадны зургуудыг уншиж байх үед гэнэт дотор муухайрч толгой эргээд хэсэг хугацаанд юу болсныг мэдэхгүй мэдрэл тасрах үе тохиолддог байлаа. Яагаад ингээд байна гэсэн чинь өнөө бичиг үсгийг чинь хүртэл зүгээр байлгаж чадахгүй хараагаад тавьчихсан байдаг юм байна. Түүнийг унших гээд очсох хүн нь хараалд өртөж өөрийн мэдрэлгүй болох юм уу асуудалд орохоор байж л дээ. Тиймээс унших явцдаа тэр хараалыг нь тайлж байгаад цааш уншиж юун тухай өгүүлж байгааг нь мэдэж авдаг байлаа.
Алтан судрыг унших явцад гайхалтай зүйлс их болж байсан. Алтан сударт гэгээрч өдийг хүртэл бидний гарт иртэлх хугацаанд маш олон Өндөр Дээдсүүдийн гараар дамжиж ирсэн байдаг юм байна. Үе Үеийн Хаадууд Алтан гэриэнд боловсорч үнэхээр шалгарсан нь Хаан болдог байжээ. Тэр мундаг дээдсүүд өөрсдөө ирж судыг энд тэндээс нь хялбараар тайлж бидний ойлгож чадахгүй байгааг ойлгуулах гэж үлгэр хүртэл яриж өгөх юм. Заримдаа судрын мэдэхгүй хэлийг нь эргүүлээд судрын мэдэхгүй хэлээр нь тайлбарлачихаад за ойлгов уу? Гэж асуухад мэдээж юу ч ойлгоогүй юм чинь үг дуугарч чадахгүй суугааг ажаад эргүүлээд л биднийг шоолож инээдэг. Заримдаа энэ гадаад үгийг чинь ойлгохгүй байна гэж хэлээд загинуулах ч бас байсан. Гэтэл бидний одоогын яридаг хэл 13-р зуунаас хойш маш их өөрчилөгдсөн юм байна. Тиймээс л тэдний ярьдаг байсан хэлийг ойлгохгүй гадаад гэж хэлээд загинуулахав дээ.
Хэл гэснээс одоо цагийн бидний хэлээр судрыг буулгаж байгаа дээдсүүддээ маш их талархахаас өөр юу гэхэв. Тэр цагийнхаа хэлээр ярьсан бол юун судар ном гарахтай мантай юм болох байсан байх даа. Мэдрэмжээсээ хэлвэл...  Зүүдэнд ч гэх юм уу шөнө унтаж байхад Дээдсүүд сүнс аваад явчихдаг юм. Сүнсний түвшинд очихлоор мэдэхгүй зүйл гэж байхгүй болчихдог юм шиг санагдсан. Сүнс авч яваад өнөөх хачин хэлээрээ учиргүй их сургааль айлдаад дэлхийн энд тэнд аваачиж үзүүлээд дэлхий тойроод нисчихдэг. Яг тэр үед нь өнөөх хэлийг нь ойлгоод ярилцаад “ аан ийм учиртай юм уу” гээд л лаг ойлголцоод ярилцаад л байдаг. Эргээд биедээ буугаад ирхэд өнөөх хэлийг нь саная гээд ч юу ч сандаггүй нэг л их сонин сонин хэд хэдэн үг үлдсэнээс өнөөх үгнийхээ утгыг ч мэддэггүйг одоо болтол ойлгодгүй юм.
Болж өгвөл Дээдсүүд тэр хэлээ тархинд шууд хийчихвэл амарсан. Судрыг уншихад шууд ойлгоод л явчихмаар байх юм. Тэгсэн хирнээ өөсдөө буухдаа бидний хэлийг сурч ирээд бидний хэлээр шүлэглээд л сургааль айлдаад байдаг. Хаана яагаад бидний хэлийг сурчихсан юм гэхээр Нүрзэд гуайг зааж өгсөн гэх юм. Гэтэл Долгорсүрэн гуай Нүрзэд гуайн тухай ярихдаа номоо дөнгөж гаргаад л Тэнгэртээ хальсан гэдэг. Гэтэл дээдсүүд Нүрзэд гуайг энэ хөрстөд хийх үйлээ гүйцээсэн тул авсан гэх юм. Цаг хугацаа давчуу байсан болхоор Нүрзэд гуай тэнгэртээ гарч Дээдсүүдэд энэ цагийн хэлийг заасан бололтой. Нөгөө талаас нь бодход тэр цагийн хэлийг өнөө цагт нь орчуулж чадсан хүн Нүрзэд гуайгаас өөр байхгүй тул авах нь тодорхой мэт санагдлаа. Цаас чичихээс нааш цоордоггүйтэй адил ийм ойлгомжтой зүйлийг тайлбарлаж хэлснийх нь дараа л нээрээ тийм байна гэж ойлгосон юм.
Судар тайлах явцтай зэрэгцээд “Түмэн онгодын чуулган” – ны зохион байгуулах ажил давхцсан болоод тэр үү энд тэндээс чуулганд оролцох хүсэлтэй бөө нар ирж байсан юм. Чуулганы тухай тайлбарлаж тамга тэмдгийн нууцыг задлан айлдаж байхад зарим улаачид маш их баяртайгаар чуулганд оролцохоо мэдэгдээд явдаг байсан юм. Харин нэг удаа Хааны улаач гэж ямар хүн байдаг юм. Хаан буугаагүй эмэгтэй хүн дээр буухгүй гэж хэлдэг бөө нарын нэг ирсэн юм. Түүнд чуулганы талаар тайлбарлахад ойлгох шинжгүй бас дээр нь 5 жил бөөлсөн бөө гэсэн мөртлөө Хаан өөрөө жанжинтайгаа буучихаад байхад мэлмийдэж чадахгүй сууж байгааг нь хархад өрөвдмөөр санагдаж байлаа.  Гэтэл гайхалтай нь тэр улаачийг над дээр буусан жанжин таниад сэтгэл нь цаанаа л догдолж байсан ч аман дээрээ маш чанга сэтгэл хөдлөлөө гаргаж хэлэхгүй хатуурхаж байсан юм. Миний тандаснаар тэр улаачын онгод нь алтан ургийн солигдсон хүү байсан бөгөөд өөрийн үрийг сольсон алтан ургийн том жанжин аав нь өөрөө бууж ирээд өсгөсөн хүүгээ таниад сэтгэл нь цаанаа л нэг зовиуртай хирнээ баяртай байх шиг байсан юм. Яг л миний хүү гээд барьж аваад үнсчихмээр байсан ч мулгуу улаачаас нь болоод хатуу жаягандаа баригдан эзэн Хааны дэргэд өөрийн сүр хүчийг алдалгүй хатуухан сэтгэл гаргах шинжтэй сууж байсан юм.
Үүнээс харахад онгодуудыг их өрөвдөх юм. Энэ хөрстөд амьдарч байгаа бид хэл амаа ололцохгүй бол нэгэн эцэг өвөгтэй байж хооронд нь хагаралдуулах хатуухан хувь хүлээж бадаг юм байна. Үрсээ буруу явлаа гэхэд хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг шиг байдлыг өөрийн бие дээр онгодын зүрх сэтгэлийг тандан мэдэрч байлаа.
Дээд Тэнгэрийн үйлэнд зүтгэж байхад садаа болох юм бол өөрийн үр байсан ч өрөвдөн хайралдаггүй юм байна.(арын хаалга гэж байхгүй ккк...) Хүрэх зорилго нь нэгэн чигт байхад өөрийн үрийг ухаарахгүй бол орхиод явдаг юм байна. Харамсалтай нь тэр залуу өөрийн үе удмаа сайн мэддэг хирнээ эндээс гарахдаа та нар түүхээ сайн уншиж мэд гэж хэлээд гарсан юм. Тэр хүн 5 жил бөөлөхдөө баттай нь мэдэгдэхгүй түүхийг уншиж бөөлдөг бололтой. Гэтэл тэр түүх нь Дээдсүүдийн айлдаж байгаагаас жаахан зөрөөд байдаг тэр зөрүүг нь олж харсан юм болов уу гэж асуумаар санагдаж байлаа.
За тэр ч яах вэцааш нь үргэлжлүүлье. Судруудыг эмхэлж цэгцлэх гэтэл ёстой эмх замбараагүй урд хойноо орсон бичлэгүүдийг нэг бүрчилэн шалгаж ном болгоно гэдэг ёстой том ажил болсон юм. Миний хувьд “ Алтан судар”- ыг бүтэн уншаагүй учир яаж цэгцлэхээ ч мэдэхгүй буурлуудын айлдасныг дахин унших гэхээр нүд долир хараад хийлгэдгүй дээ. Тэнгэрийн үйл цаанаасаа л бүтдэг гэгчээр дээдсийн айлдварыг шадлан эмхэлэх ажилд өргөөний Төгсбадрах ах маш эртнээс бэлтгэгдсэн байсан нь гайхалтай санагдаж байлаа. Юмыг яаж мэдхэв гэж бодоод энэ Дээдсүүд тэгээд үнэн хэлж үү? таны уншсан судартай нийлж байна уу? гэж олон удаа асуусан юм. Гэтэл таарч байна арай өөр өнцөгөөс нь арай хялбар болгоод л айлдсан байна гэлээ. Алтан судрыг уншаад өөр өнцөгөөр тайлах нь битгий хэл энэ байгаа хэлбэрийг нь ч ухаж ойлгож чадахгүй над шиг хүн “за за тийм юм байлгүй дээ” гэж бодоод явж байна.
Судрын мотор гэж нэрлэж болох хүн бол Гээгэл эгч байсан юм. Судрын багийнхныг маш их шахаж шөнө хүртэл унтуулахгүй өөрөө ч унтахгүй яг суудаг байсан. Төгсбадрах ах, Гээгэл эгч, Томоо ах, Мандахнар эгч, Эрднээ нар шөнөжин сууж чадаж байсан харин би бол хамт сууя гээд ч нойроо дийлэхгүй уншиж байгаа зүйл маань 2-3 болж харагдаад нүд солийгоод явчихлаар нь бушуухан шиг нөмрөх юм олж аваад олдсон газраа өнхөрөөд өгнө. Надаас ахмад хүмүүс шөнөжин суугаад ажиллаад байхад би ажиллаж чадахгүйдээ өөрийгөө голж өөртөө “ажлын ачаалал даах чадваргүй” гэсэн онош тавиад жаахан гутрав....
Гадаа дулаахан дээгүүрээ цамц нөмрөөд явдаг байхад энэ цагаан байшинд орж ирж байсан. Тэгхэд жаахан гуайлиг биетэй 54кг жинтэй байлаа....  Одоо энэ байшингаас гархад 60 кг хүрэл таргалсан дээр нь гадаа цас ороод маш хүйтэн болсон байхад хээрийн бөөлөөнд явлаа.
Ёстой ихээр даарч байсан. Онгодоо буулгах гэсэн чинь хүрч ирээд л өшиглөж унгаачихаад яваад өгөх юм. Би ч гандан буурахгүй аргадаж нэг үзээд бөөллөө үсэрч дэвхэрч тоосорч буулгах гээд дийлсэнгүй нэг л удаа буучихаад тогтож суулгүй мордчихов. Яагаад ингэх болов гээд л гайхаад бодоод байлаа. Дээдсийн хажууд байхаар гараас нь бариад хуяг хувцасгүйгээр зүгээр л буулгаад байдаг. Гэтэл хээр гараад хуягаа өмсөөд бөөлөх гэхээр өшиглөж унагаад байдаг. Юу л болоод байна даа гэж бодоод 2 хоног жаахан сэтгэлээр унав. Гэртээ хариад хартал тахил дээрэх цай гашилчихсан аршаан нь ширгэчихсэн сүү нэг ч тавиагүй байх юм. Тэгхээр өргөл дутжээ... дээр нь би өөрөө сударын ажил гэж гүйсээр өглөө ганц удаа өргөл өргөөгүй бүтэн сар болсон тул зарим нэгэн өөрийн Дээдсүүдийг гомдоосон нь тодорхой болов.
Хээрийн бөөлөөнд 3 удаа явж харзны усанд орж биеээ сайхан сэргээгээд эргээд судрынхаа өргөөнд ирлээ. Гэтэл яагаад байгаа нь мэдэгдэхгүй нэг л сэтгэл хөөрөөд болдоггүй, бас онгод буух гээд дайраад болдоггүй. Судрын өргөөнд ирээгүй удсан болхоор буух гээд байгаан байна гэж бодоод л яваад байсан чинь биш болж таараад 13ны орой ирэх судар онгоц нь 12 дөхүүлж буугаад 14ны хулгана цагтаа бидний гар дээр ирэв. Судар ирэх сургаар дээр дооргүй онгодууд болон өргөөний гишүүд хөөрцгөөгөөд л байж. Надлуу онгод буух гээд шахаад байсан нь судар ирэх гээд байсаныг нь яаж мэдхэв дотроо хээрийн бөөлөөнд үнд ороод буухгүй байсан байж одоо шахаад байхдаа яхав дээ гэж бодсон шигээ сууж байлаа...
Судар ирхийн өмнө Өвөр Хангай аймгаас нэгэн бөөгийн отог “ Түмэн онгодын чуулган”-д оролцох тухайгаа мэдэгдэн ирсэн бөгөөд онгодынхоо Хаанд дамжуул гэсэн үгийг улаалан яваа нэгэн илч хүү ирсэн нь бидний үйлэнд томоохон тэнгэрийн дэмжилэг байсан юм. Дээдсүүд буугаад айлдаж байсан үгнүүд нь санаанд ороод л явчихав. Энд тэндээс өөсдөө цугларна гэж байсан 

                             ------------ үргэлжлэл -------------

2 сэтгэгдэлтэй:

Duulin said...

Сайхан бичжээ.

Unknown said...

Амар байна уу? Гайхалтай.

Post a Comment