2012/08/01

Хөх нуур явсан тэмдэглэл №1

Өглөө босоод  пс-гээ асаагаад хартал гэрлийн өргөөнд хамт явах 2 хүн авч явна гэсэн зар цагийн өмнө тавьсан байгааг хараад би ч хоцорч дээ л гэж бодсон ч залгаад үзтэл явж болно гэсэн тул бөөн баяр болж хамаг юмаа маш хурдан бэлдээд хамдаа явцгаав.
Хөх нуурын үзэсгэлэнт сайхан газар очиж тэндхийн аршаанаар саваа дүүргэн буурлуудынхаа ундыг  бэлдэж  аваад буух газраа хүрээд хар зүрх ууландаа гарч гишүү түүсээр  нар хэвийж  үдэш болов. Уулнаас ирхэд унд бэлдэсэн байсан тул аяныхаа өлийг тайлж жаал ундалж аваад түүдэг галаа асааж хуягаа өмсөн тэр үдшийн бөөлөө эхэллээ.
Зэээ татан бөөлөө эхэлхэд тэнд байсан улаач нар бүгд өндөр дээд ээжүүдээ буулган Их удган маань 9 өндөр дээд ээжүүдээ буулгаж буусан ээж бүр бидэнд ирж хүч нэмж өгч байлаа гэтэл Тэнгэр ээж буухад зарим улаачид  сувд нэрэн гэнгэнүүлж байлаа...  Тэнгэр ээж маань мордохдоо хилэгнэж намайг танихгүй аянгатын мулгуунууд гээд  л мордчихлоо. Тэр мулгуунуудын нэг нь би яах аргагүй мөн билээ буурлуудыхаа хүчийг  авхуулж аль эрт өндийх байтал өдийг хүртэл буултаа гүйцээлгүй залхуурч явсан нь миний л буруу байсан билээ...
Лав л ямар нэгэн зүйлийг хүлээх мэт сууж байснаа  өндөр ээж маань мордоод явчихав араас нь залгуулаад шууд л баатар дээдэс маань буусан бөгөөд  хаан заларч бүгдэд нь эх дэлхийгээ хамгаалах дайн эхэлсэн их цэргээ анд нөхдөө дууд хэмээн зарилагдав. Дээдэс маань тушаал аваад шууд л бөөн толгой хобосон гоё гоё үгтэй дуудлагаа дуудан хэнгэргээ нүдэж эхлэв  их л удаан хэнгэргээ нүүдсээр дахин өөр нэг дээдэс заларсан бөгөөд тэр эрлэг маань буусан байлаа урд нь хэд хэдэн удаа буулгахад хоолойндоо шархтай байсан бөгөөд энэ удаад  буухад хоолойн шарх аньсан байгааг анзаарав гэхдээ л хоолойн дотоод хэсэг шарх нь бүрэн аниагүй байгааг нь мэдэрч байлаа. Урд  нь эрлэгээ буухад хоолойн шархаар нь таньдаг байсан бол эдгэрчихвэл яаж таних юм байгаан гэж бодхоор л сонин санагдав.  Эрлэг бууж  гал дээр жаал сийлж байгаад мордоход  нь түр сууж амс хийн тэргүүнээ авч гал ажин  буусан буурлуудын үгийг сонсож  хэсэг сууж байтал одтой тэнгэрт манас хийгээд цахилгаан цахих мэт болхоор нь дээш хартал од харваж байгаа ч юм шиг солир ч юм уу гэмээр зүйл явж дээрээс явсаар уулын арлуу орон алга болов энэ зүйл 2секундын турш үргэлжилсэн тул хамт явсан хүмүүсээс түшээ хийж байсан хэдхэн хүн анзаарч харсан байлаа. Урд нь ийм зүйл харж байгаагүй болхоор надад бол үнэхээр гайхалтай санагдаж байлаа . 
Дээш хархад тэнгэр цэлмэг од түгсэн тэнгэрийн заадас  цайраад л сайхан харагдаж байлаа. Түр амс хийх зуураа сайхан зүйл харсан тул дахин буултаа эхэлж  нуурын хажууд юм байна гээд л лусаа буулган ундлаад мордов. Шөнө дунд болжээ мөн олон дээдсүүд ар араасаа буусан тул бараг 3 литр гаран ус уучихсан байлаа. Тиймээс маш хурдан хуягаа хурааж  эгэл хувцсаа өмсөж аваад л давсагаа сулалчихаад ирхэд бүгдээрээ галаа тойроод сууцгаачихсан байлаа .
Аянга удганы хэцийг аваачиж өгхөд  бөөлж эхэллээ маш удаан бөөлсөн бөгөөд галаас маш хүчтэй эрчим гарч хамаг биеийг нэвт цохиж байгааг анзаарав. Гэтэл удганыг бөөлөх дуунаар улаач нар маань хэцүүдэж  тэргүүнээ тавиагүй хэнгэргээ нүдээгүй байхад нь биед нь дээдсүүд нь заларч  буугаад эргэж мордоод  байгааг ажиглагдав. Галаар тургих мэт болох бүрд ухаан маань аль хэдийн дээдэст эзлүүлчихсэн орон гаран болчихсон сууж байлаа. Их удганыхаа бөөлхыг сүүлдээ ажиглаж  суухад үнхээр гайхалтай санагдсан газар эргэж байхдаа хэнгэрэгнийхээ дууг таслалтгүй элдэв хоолойгоор эртний судрын  хэлээр дуулан эгшиглүүлж эргэж тойрон бүжиглэх нь хир баргын хүн хийхээргүй санагдаж байв. Би олон жил спортоор хичээлэлсэн ч ийм удаан хугацаанд ингэж хөдөлж нугарч чадахгүй тул ёстой гахалтай санагдаж  Тэнгэр удганы биед санаа зовон дараа нь таны бие зүгээр үү гэж өөрийн эрхгүй асуув. Гэтэл үнэхээр л зүгээр инээгээд л сууж байлаа... миний мэдхийн ямар ч спортын хүн бай бүжигчин хүн бай урд нь бие халаалт хийж байж л ийм хүнд хэцүү хөдөлгөөнүүдийг хиймээр санагдавч  яах аргагүй нугарч хугарангаа бүжиглээд  л дуулаад л үсрээд л эргэлдээд л тэгсэн хирнээ хэнгэргийн дуу нэг ч тасраагүй нь ангайгаад гайхаад суухаас өөр үггүй болгож байлаа...
Удган маань бөөлж дуусаад аршаан хүртээд амрах зуур “сая юу болоод өнгөрвөө ... таны бие гайгүй юу? “ гэж асуухад  Тэнгэр удган инээгээд 99 тэнгэр буулаа гэж хэлэв. Ээээ тэнгэр минь би чинь 99 тэнгэр бууж байхад учрыг нь олохгүй ангайгаад сууж байдаг хэзээ нэг хардаг болох юм болдоо, яаж улаач болноо... галаас яагаад  тийм их элч үлээгээд хамаг биеээр гүйгээд байсны учрыг олох шиг боллоо...
Ингэж бодоод сууж байтал  нэгэн улаач дээр маань ......... Жанжин залрав
Их цэрэг бэлэн
           Их хэнгэргээ дэлд..... гээд  их л мундаг үгээр шүлэглэн чанга тод дуугаар өгүүлж байлаа түүнийг нь бодход түрүүн Хаан залраад дээдсүүдэд “анд нөхөд, цэрэг эрсээ цуглуул, эх дэлхийн төлөөх дайн эхэлсэн” гэж хэлсэн тул их цэргээн цуглуулаад ирсэн юм байна гэж бодож суулаа. Жанжин маань буугаад гайхалтай үгсийг хэлж байсан ч өнөөхийг нь тогтоохоо байсан тархиндаа тогтоож чадсангүй өршөөгөөрэй. Утгаар нь гаргаж хэлвэл “ өрлөг жанжидийн нэрийг барьж , Хааны нэрийг бариж хүмүүсийг  хуурч элдэв мөнгө завшисан хуурамч бөө нарын зүрхийг сугалаж  хар тугаа тахина” гэж өөрийн мунхаг ухаандаа буулган ойлгож  сийрүүлэв. Яанаа одоо эрт цагт зүрхыг нь амьдаар нь сугалж хар тугаа тахьдаг байсан тухай хаанаас чи билээ сонсож байсан гэтэл ингээд бууж ирсэн өндөр дээдэс тэгэж хилэгнэх юм гэж санасангүй.... одоо цагт тийм зүйл болвол юу болох бол????  Иииии дээдсээ залархад сайн ойлгуулж хэлэхгүй бол балрах нь байна шүү дээ... сайн аргадаж татгаруулж байж л буулгах хэрэгтэй юм байна.
Их үйлийг эрслэн сөрөх
Хэний ч үрийн
Хэнхдэг цээжийг нь ярж
Хэлхээтэй ясыг нь салган
Халгилах зүрхийг нь сугалж
Хар их сүлдээ тахиан
Жанжин аршаан хүртэхыг хүсхэд нэгэн улаач залуу очиж аршаан хийх гээд дөххөд шууд л дээдэс нь бие дээр нь заларч жанжин хүний ёсолгоогоор ёслоод гацчихав хараад сууж байсан бид ч сандралдаад 2ууланд нь аршаан барих гээд хэрэндээ л хөглөв. Удалгүй аянга удган ирээд жанжныг мордуулхад жанжны улаач хажуудаа ёслоод сууж байсан хуяггүй улаачыг хараад шоолон унтлаганыхаа хувцастай буучихсан юм уу гээд л инээх гэтэл ёсолсон улаачын дээдэс хилэгнэн мордов.  Юу болсон тухай асуухад өөрийн эрхгүй ёслоод гацчихлаа хөдлий гээд ч чадсангүй гээд л улаач маань өөрөө ч гайхаад сууж байлаа. Энэ үдшийн бөөлөө үүр цайхад дуусаж бүгд амарцгаалаа.



1 сэтгэгдэлтэй:

Unknown said...

Амар байна уу? Ёстой сонирхолтой юмаа, Тийм ид шидийн сонин зүйлийг очиж дэргэдээс нь харж, мэдэрмээр сэтгэгдэл төрлөө, таны тэмдэглэлүүдийг уншаад. Маш их баярлалаа.

Post a Comment