2012/12/25

Хийн хүч буюу сүнсний хүч,


Бид бүгд 3 өөр ертөнцөд зэрэг амьдарч байдаг. Бидний махан бие харагдах түвшиндээ нэгэн ижил мэт боловч бидний махан биеийг тойроод нүдэнд үл үзэгдэх Хийн бие том жижиг янз бүрийн хэлбэр дүрстэй өнгөтэй байдаг. Заримдаа махан биегүй хирнээ хий биетүүд энд тэнд явж байдаг. Тэр хий биетүүд нь сайн муу хортой хоргүй олон янз байдаг. Тэд махан биений хийг нэвтлэн орж тэр хүний сэтгэл санаа бие мах бодийг удирдаж чаддаг бөгөөд хүний сэтгэл санаа хямрах бие өвдөх ажил үйлс нэг бол сайн явах эсвэл муу явах нь тэднээс шалтгаалаад байдаг. 

Зарим хий биетүүд хооллох гэж хүний махан биелүү дайрдаг бол зарим хий биетүүд хамгаалж явдаг, зарим нь ямар нэгэн зүйлийг хүсэн дагаж явдаг ч байдаг. Харин хараал бол тэр хүний өөрийн хий биед шингэсэн удам дамжисан дөнгө, хар сүнс, хавх гэх мэт зүйлс байдаг бөгөөд эдгээр нь  тэр хүнийг төрсөн цагаас хойш тодорхой хугацааны дараагаас идэвхижиж эхэлдэг бөгөөд идэвхэжих үедээ хүнийг бүрэн удирдаж хийхгүй зүйлийг нь хийлгэж амьдарлыг нь там болгож эхэлдэг.  

 Түүний эсэргээр бас ерөөл гэж байдаг бөгөөд  ерөөл биелэх цагаас тэр хүний ажил бүр бүтэж эхэлдэг. Тиймээс ч эрт цагт бөө нарын тамлага хараалд аймшигтай үгс байдаг байсан бол бас ерөөл магтаал ч бас байсан. Гэтэл одоо цагт бөө нар маань аймшигтай үгтэй тамлага хэлж байвал гайхалтай бөө болж байна гэж өөрийгөө бодож байгаа бол жаахан ташаарал болох байх гэж айж байна. Миний мэдэх Онгод Дээдсүүд морин хууран дээр магтаал айлдаж, ерөөл хэлж, үлгэр тульс, сургаалийг урсгаж өгдөг болхоос хэн нэгэнд зориулаад  тамлага урсгаж байхыг үзсэнгүй. Магадгүй миний энэ бодол зарим талаасаа ташаарал байж болох ч Гэгээрсэн Цагаан Тэнгэрүүдыг тамлага уншиж байхыг харж байгаагүй билээ. ............... 
За сэдвээсээ жаахан хазайх дөхлөө. 

Хий дүр буюу сүнсэн биений нөлөөний дунд хүн өөрөө амьдардаг байх нь. Тэгвэл бас нэг өөр зүйл байдаг нь бөө нар ч мэддэг зүйл билээ. Энэ бол ямар ч хүн байгал дэлхийгээсээ эрүүл цэвэр сайхан эрчимийг авч болдог. Харин түүнийг авахдаа эзнээс нь гуйж авдагыг мартаж болохгүй. Хэрвээ чи үнэн сэтгэлээсээ уул усны эзэн савдагыг хүндлээд  өөрийн сэтгэлийн бэлгээ өргөл болгон өргөж чадвал  тэд ч чамд өөрийн үр шигээ туслаж чаддаг юм. Өнөө цагт бөө нар багшийнхаа хэлснээр уулыг ингэж тахидаг гэсэн зарчимыг баримталж ёслол үйлдэх төдийхнөөр үйл хийдэг бол сэтгэл дутсанаас болж үйл нь буруудах явдал ч байс байдаг. Үүнийг ойлгоход маш хялбар хэрэв чи ахындаа очихоор явлаа гэж бодход тэдний гэр бүлийн тэдэн гишүүн байгаа хүүхдүүдэд нь ийм юм аваад гэргийд нь тийм юм аваад ахдаа ийм юм өгвөл тэд баярална гэдгийг маш сайн мэддэг шигээ уулс усны эздүүдийн өмч болон тэдний хайрлаж явдаг бүрийг олж мэдэх хэрэгтэй. Тиймийн тулд маш амархан тэр  ууланд аршаан байдаг уу?  Ан амьтан байдаг уу? Ургамал нь ямар байдаг? хир олон төрлийн ургамал ан амьтантай талаар жаахан мэдхэд л болно.  Тэд бүгд өөр өөр эзэнтэй нэг ууланд хэдэн ч савдаг байж болно. Тэднийг бүгдийг нь баярлуулах хэрэгтэй. Шоргоолзонд нь саахар өгөөд, лусын эзэнд нь Мөнгөн эдлэл ч юм уу эсвэл сувд, хясаа, гээд л тэд их дуртай байдаг. Хэрэмтэй бол жаахан талх боов авч очоод өгчих. Ургамал болон савдагуудад сэтгэлээсээ сүүгээ өргөчихөөрэй  өргөлийг хүн өөрөө л сэтгэж олж авч болно. Хамгын гол нь тэднийг мэдрэх нь чухал хэсэг хугацаанд чимээгүй суугаад  эсгэрэх салхи ойн сайхан үнэрийг мэдрэх хэрэгтэй.  Тэр мэдрэмжүүд дундаас өөр өөр зүйлс чамайг тойрон эргэж сонжин чиний бодлыг уншиж байгааг бас мэдрэх хэрэгтэй.

Яг тэр үед нь чи өөрийн ирсэн зорилгоо болон ямар санаатай яваагаа ойлгуулж хүсэж байгаа зүйлээ гуйх хэрэгтэй. Тэд чамайг ургамар амьтадыг баярлуулсныг мэдээд яг тэр сэтгэлийн хирээр биеийг чинь цэвэрлэж хийн биед чинь байгаа бүх бохирыг ховхолж цэвэр агаар модны уулын цэвэр эрчимээр дүүргэж өгдөг. Бас л үүнийг чи бие дээрээ мэдэрнэ. Хөл гар биеийг чинь самнах мэт болж зарим газраа хүрч байгаа нь хүртэл мэдрэгдэнэ.  Энэ арга бол энгийн хирнээ жаахан мэдрэмжтэй хүнд маш их тустай арга бөгөөд Онгод дээдэстэй хүн ч үүнийг хийхэд уул усыг тахисан мэт маш их хүч авч болдог. Энэ аргаар харин удмын хараалыг засахгүй бөгөөд зөвхөн олны газараар явж цуглуулсан бохир наалдсан хий биеээ л цэвэрлэх юм. 

Бас нэг зүйлийг мартах дөхөж яавал хий бие бохирддог вэ?

Хар сүнс элдэв хар бүхэн энд тэндгүй холхиж нэг хүнээс нөгөө хүнлүү үсрэн наалдаж яг л халдварт өвчин шиг тарсаар байдаг. Зах дээгүүр явхад элдэв хүнтэй тааралдаж шүргэлцээд өнгөрдөг бол тэдний хамаг бохир эрчмийг хуваалцаад л явдаг гэж ойлгож болно. Бүр хамгын их хар сүнстэй газар бол эмнэлэг байдаг. Хэдийгээр хүн эрүүл болох гэж эмнэлэг явдаг ч тэндээсээ эргүүлээд өөр олон зүйлийг чирээд гарч бас болдог.  Ягаад гэхээр өвчитэй хүн гэдэг маань элдэв хар сүнсэнд дайруулаад удаан хугацаанд явснаас болж бие нь өвдөж эхэлсэн байдаг. Үүнийг одоо цагт Аура хардаг апратаар  олж харж болдог болсон. Тиймээс эмнэлэгт очиж байгаа өвчитэй хүмүүсийн 95% нь ямар нэгэн зүйлд дайруулсан байдаг. Хэрвээ та над шиг хүний өвчинийг өөрийн бие дээр мэдэрдэг бол үүнийг олж мэдхэд маш амархан болхыг мэднэ. 

Хүний өвчнийг мэдэрч эхэлсэн л бол аль болох эмнэлэг болон хүнд өвчтэй хүнээс холхон явхыг бодох хэрэгтэй. Яагаад гэвэл та тэдний хар эрчмийг өөрлүүгээ татаад эхэлсэн гэсэн үг. Яг л тоос сорогч шиг. Онгодтой хүн бүр үүнийг мэднэ гэдэгт итгэж байна. Онгодууд  тэр тусмаа өвчтэй хүнд тус болж үйлээ дүүргэхийг хүсдэг болхоор улаачаа сургах гэж биед нь их зүйл мэдрүүлдэг. Хэрэв чамаас хэн нэгэн намайг эмчилээд өг гэж гуйхад багш намайг хүн эмчилж болохгүй гэсэн гээд буруу хараад суулаа гэхэд чиний Онгод аль хэдийн нөгөө хүнийг чинь эмчилээд чамд наагаад хячихад бас чаддаг л юм.
Энэ тухай сонирхолтой байж болох байх гэж нэг тохиолдсон явдлаасаа ярихад. Ангийн нэг охин маань жирэмсэн байж ханиад хүрчихээд эм ч ууж чадахгүй байна яах уу? гээд надаас тусламж хүсхэд нь уучлаарай би одоо эмчилгээ хийхээ байчихсан гээд  түүний хүсэлтийг хүлээж аваагүй. Гэтэл маргааш өлгөө нь би өөрөө өвдчихсөн өнөө охин чинь цоо эрүүл болчихсон гүйж явж байсан. Гайхаад намайг яагаад өвтгөчихвөө гээд асуусан чинь хүнд туслаагүй гээд  намайгаа  шийтгэчихсэн байсан.  

Тэгвэл зарим тохиолдолд эмчигээ хийж болдоггүй хүн гэж бас байдаг.  Яаж ч хичээгээд ямар ч үр дүн байхгүй байдаг. Ангидаа бариа хийдэг гартаа шидтэй гээд нэгэнт нэр зүүчихсэн явдаг байлаа. Ангийн хүүхдүүд ч бариулдаг зарим нь үнэхээр сайхан болсныг нь бишрээд л үнэн сэтгэлээсээ гарч гүйгээд набор авч өгөөд баяралснаа илэрхийлдэг. Гэтэл нэг удаа аптек ажлуулдаг ангийн нэг охин маань толгой өвдөөд байна бариад өг гэхэд нь чадах хирээрээ л барилаа гэтэл гараас ямар ч шид ямар ч хүч гарахгүй байхаар нь их гайхаад тэгэс гээд бариаг дуусгав. Гэтэл өнөө охин чинь зүгээр болоогүй гэх юм. яаж байгаан бол гээд дээдсүүдээсээ асуусан чинь тэр охин миний шидэнд итгээгүй энгийн гэж бодсон дээр нь жаахан атаархсан, бас хүн бариж байхад харчихаад мөнгө хураадаг бариач дайны бодсон байх юм. Тэгхээр нь буурлууд бодлыг нь уншчихаад миний гарын шидийг хураасан юм байна л даа.  

Хэрвээ итгэл нь төрөхгүй байгаа бол бөө хүнд үзүүлэх хэрэг байна уу? Дээдсүүдийг хүндэлж чадахгүй бол тэднээс тусламж хүсэх бас хэрэг байна уу? Хэрвээ чиний ээж аав чинь чамайг тусламж хүсхэд туслах л байх. Харин чи үргэлж гомдоогоод хайрлаж хүндлэхгүй байвал тэд чамд туслахгүй орхих тохиолдол ч гардаг гэдгийг хатуу санаарай. Үргэлж Дээдсүүдийнхээ хамгаалалтанд байсан хүн нэг л өдөр ивээлээс нь гархад чиний биелүү дурын хар сүнс дайран орж наадаж чадна гэдгийг ухаарах хэрэгтэй.
Тэгхээр Хот суурин газар амьдарч байгаа болон олон нийтийн газар амьдарч байгаа бол цэвэр эрчимтэй явхад хүндхэн бадаг . Баар бол бүр ярих юмгүй зөвхөн хүнийг өвтгөдөг сүнснээс гадна  бүр архи, тамхи, бузар явдалд донтуулдаг сүнснүүдэд хүртэл дайруулж болно. Архи уух нь хүний биений эрчимийг маш ихээр сулруулдаг бөгөөд яг тэр суларсан эрчимийг ашиглан ойролцоох хар сүнснүүд баярлаад л гүйгээд орчихдог. Яг үүнийг ашиглан зарим бөөгийн багш нар онгод нь орж өгөхгүй байвал архи уулгаж байгаад өөрийнх нь биений эрчмийг сулруулж онгодыг нь оруулах арга хэргэлдэг ч энэ нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Яагаад гэхээр бидний өвөг дээдсүүд  сархадыг тэгэж их шүтээд байдаггүй байсан. Бас Онгод залах гэж байгаа бие эрүүл хоргүй байх тусмаа онгод илүү таалдаг бол одоо цагын архи тэр чигтээ хор болчихсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй мэт санагдаж байна. Өвгөд Дээдсүүд маань нэрмэлээ хаа нэг хүртдэг байсан байх л даа тэгвэл та нэрмэл одоо цагын Архи 2ийг нэг харьцуулаад амсаад үзээрэй. Одоо цагын Архинд хэн дуртай вэ гэдгийг бас бодож үзнэ биздээ.....

Хар сүнс хаанаас үүсдэг тухай “ Бөө гэгээн тархи “ сударт хангалттай өгүүлсэн гэгээрлийг олж чадаагүй хар үйлэнд шунагч сархаданд шүтэгчид л өнөөдөр тэнгэр нь битгий хэл элрэг нь ч тоохгүй болж  бидний амьдарч буй ертөнцөд хаачихаа мэдэхгүй хэрэн хэсэж бусдыг айлгаж өөрийн хүсэлд дагуулж явдаг. Бүр муухайгаар хэлхэд өвгөнтийн архичин хүний сүнсийг дэгдээх ах дүү гэж байхгүй зайлуул хэдэн үлийн үртэй  цагдаа нар маань л чирч аваачиж булдаг байх.

 Махан бие нь шороонд орсон ч сүнсэн бие нь яг байрандаа үлдэнэ. Өнөөх л уух идэх шуналт хүслээ гүйцэлдүүлэхийн тулд  махан биенд шунаж махан биеийг эзэлхийг хүсдэг нь харамсалтай нь үнэн билээ.... 

Ингэж л хар сүнс бий болж  хүний биеийг эзэлж хүсээгүй зүйлийг нь хийлгэж явдаг нь аймшигтай. Тиймээс л өвгөдүүд маань муу хүнтэй нөхөрлүүлдэггүй, хүнтэй суухад удам угсааг нь харж байж суулгадаг, үр хүүхэдгүй айлд хүртэл орж болохгүй гээд мухар сүсэг шиг зүйл хэлээд байдаг, сархадыг хүртэхдээ маш их дэг жаяган дор хүртдэг байсан нь хүртэл учиртай болж үүний ард ямар их хий биетнүүд, бас хараал чатга, бузар, гээч зүйл байдаг болох нь тодорхой болсон юм.
Энэ удаагын хий биетний тухай очүүхэн хэсгээс өгүүллээ албин, тийрэн, буюу дээр бичсэнээр хар сүнсэнд дайруулахгүй байх нь тухайн хүний сэтгэлийн тэвчээр, дэг жаягыг хэрхэн барихтай холбоотой асуудал болж таарсан. Сүүлд нь танаас асуухад................. Монгол ёс заншил жаягыг хэр сайн мэддэг вэ? Мэддэг жаягаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ?  Жаягтай амьдарч үзсэн үү?

2 сэтгэгдэлтэй:

Unknown said...

Амар байна уу? Тиймээ, уламжлал, зан заншил, дэг жаяг бүхнээ эрхэмлэж явбал сайхан бүхэнтэй золгох нь дамжиггүй. Баярлалаа.

Anonymous said...

Мэнд сайн байн уу? Юм асуух гэсэн юм хүн яаж анагааж сурах уу? Хүнд өөрийгөө итгүүлж байж гарндаа шидтэй болох уу?

Post a Comment