
Өмнө цагийн үйл рүү аялах
явцад гарсан гайхалтай гэмээр хирнээ бас харамсалтай ч гэмээр нэгэн түүхийг
сонирхуулая гэж бодлоо. Түрүүлээд энэ түүхийн эзнээс нь өршөөл хүсэж байна. Эрт
цагт нэгэн баатар эр зэргэлдээ нутгын үзэсгэлэнт бүсгүйд дурлан түүнтэйгээ
амьдарна гэдэг итгэл дүүрэн явдаг байж.
Гэтэл тэр бүсгүй нь төрсөн цагаасаа хаан хүний эхнэр болгохоор бүх
эрдмийг нь сурган өсгөсөн бүсгүй үр байсан аж. Бүсгүй хэдийгээр үүнийгээ мэдэх
ч баатар эрд бүхий л сэтгэлээ өгч хааны гэргий болохоос татгалзах хүслээр дүүрэн
амьдардаг байсан юм. Тэнгэрийн цаазат Их засаг хуульт Жаяг ёсыг засаг болгон
барьдаг Ний-Хэмд амьдардаг нь бүсгүйн хүслийг бодол төдий болгож хаан хүний
гэргий болгохоор одуулсан байдаг. Бие сэтгэлээр нийлэж нэгэн хүн болсон 2 хос
2уулаа сэтгэлийн шархтай үлдэж гансарч хоцорсон баатар эр эжийдээ очиж аагтай
шаргалыг хүртэнгээ эх хүний сургаалыг сонсож өнчирсөн сэтгэлийг умартаж замбын
үйлдээ шамдах болсон байдаг. Хэдийгээр эгэл нэгэн баатар эр мэт боловч Их угсааны
удам залгагч хөвүүн их отгын тэргүүн болох үр байсан билээ. Эцгийн үйлийг
залгаж, отогийн тамгыг атгаж, сүлдэт тугаа мандуулан тэнгэртээ андгай өргөж Халх
Дөрвөн Ойрадыг нэгтгэн Их гүрнээ дахин мандуулна хэмэгээд цэвүүн цагтаа зоригоо
хурцалж зүрхээ чангалж боссон байдаг. Халхын Их ноёнд очин хэрэг зоригоо айлдаж
хэлцэж суухад Манжын ноён ирж хэлэх үгийг таслан хэлцэлийг самууруулсан явдал
болсон. Хөх Монголыг дахин мандуулхаар
халуун цусаа өргөн тулалдсаар тэнгэрт өргөсөн андгайндаа хүрэлгүй насыг
эцэслэсэн нь харамсмаар ч энэ цагтаа тэр л андгайгаа дүүргэхээр махан биед
дахин төрсөн ч хайлах зүрх нь чулуу болсон, уярах сэтгэл нь хад болсон хүү
болон мэндэлжээ.
Хайлах зүрхний хэм нь
итгэлийг сэрээдэг түлхүүр юм, уярах сэтгэлийн хэм нь шидийг хураах түлхүүр юм.
Тиймээс өмнө цагийн хатуу бэрх нь энэ цагтаа хад чулуу мэт, хана хэрэм боссон
цоожтой авдар болжээ.
Энэ бүгдийг мэдэрсний
дараагаар хамаг бие минь хайлах шиг болов. Хурц ухаанд нь сөгдөх шиг болов. Их
засаг хуулийн хатууг мэдрэв. Жаяг ёсыг барихын хүндийг мэдрэв. Зүрх сэтгэлийн
шарх нь хараал болохыг мэдрэв. Зүй ёсыг зөрчих нь тавиланг хазайлгадгыг мэдрэв.
Эгэл нэгэн атаатны хараасан үг нь хөнгөн мэт санагдав. Элдэв шидэт улаачдын
чатга нь хэмгүй мэт бодогдов. Өөдөө хаясан чулуу нь өөрийн толгой дээр унав.
Өвгөдийн сургаалыг зөрчих нь өршөөлгүй жатгаас хатууг мэдрэв. Хүрэн зүрх минь
уясан хайлаж алагхан нүднээс минь сувдан туслууд бөмбөрөв.
Ээ халаг гэж тэнгэртээ
андгай өргөхдөө хүслээн бус жаягаа дага хүрэн зүрхээ хараар бус хайраар буд
тэнгэрийн жаягыг барий гэвэл өөрийгөө бус өвгөдөө хайрал. Өчүүхэн биений
жаргалыг хөсөр хаяж андгай тангаргаа ухан ойлго. Хөрстөд өнхөрөх тоотойхон
бяцхан насыг хороож дуусхаас өмнө тэнгэрийн зарлигт тангаргаа олж мэдэн үйлээн
дүүрэг. Давах даваа чинь өндөр байх тусам чи Дээд тэнгэрийн үр шүү. Давах
даваагаа мунхагийн гайгаас болж харахгүй хорвоог элээвэл дахин төрөхдөө чи
үүнээс хатууд нь унах тавилантайг ухаарцгаа.
Замбад амьдрахдаа чи
бусдыг бүү гомдоо удам залгасан гэх хараалыг шидээр хийсэн бол тайлж болох ч
бусдыг гомдоосон гомдолыг туулж бардаг жамтай шүү. Өөрөө бас бүү гомд .
Гомдоосон гомдсон 2 –ыг ижил тавьлан хүлээж суудаг сэтгэлээ энэ цагтаа багтааж чөлөөлвөл ирэх амьдралд
чинь бэрх зүйл нь үгүй болно. Үйлийн үрээ жаахан болов нимгэлхийг хүсвэл өмнө
цаг руугаа аялаж үз. Тэнгэртээ өргөсөн андгайгаа юуны учир өргөснөө олж мэд.
Мэдрэмж нь орохгүй байгаа улаач нар наран, сарнаас эрчимээ хурааж, хээрийн салхиар
хүчээ сэлбэ, бусдын хүчийг гайхах биш өөрөө өөрийгөө олж тань. Хад чулууг
хайлуулхад их л сэтгэлийн тэвчээр хэрэгтэй шантарч няцалгүй, итгэлээ мохоолгүй
өөрийн өвгөддөө өргөлөө өргө.
Хүрэл чулуун зүрхийг минь хайлуулж
өгч хайрла
Хана хэрэм болсон сэтгэлийг минь нурааж өгч хайрла
Хүсэл зорилгыг минь нээж өгч хайрла
Хүмүүн заяаг минь тэгшилж замыг минь зааж өгч хайрла
Өндөр дээдсүүдийнхээ хүч чадалд итгэнэ би
Өчүүхэн бие минь хүлээ юунаасаа салахыг хүснэ
Арга ухаанаа ухааруулж өгч хайрла
Атаатан дайсныг минь таниулж өгч хайрла...
1 сэтгэгдэлтэй:
yag heregtei bsan ymaa olson ym shig setgegdel turlu, bayarlala, bi reki bysalgalin talar sonirhoj bga yum, ulaanbaatar-t haana bdag hentei holbogdoj boloh we
Post a Comment