2012/12/25

Эмнэн домнох болсон шалтгаан маань

Хүний ертөнцөд учир шалтгаангүй зүйл гэж байдаггүй тэр нь өөр өөр хэлбэл үйлийн үр гэж эрт цагаас хойш Монголчууд маань хэлж заншисаар ирсэн билээ. Энэ удаад хүн гээчийн өвчин хууч хаанаас юунаас үүдэлтэй болох талаар, яагаад эрт цагт бөө хүмүүсийг эмнэж анагаадаг байсан туйхай өгүүлэх гэсэн юм.  Энэ тухай бичих болсон шалтгаан маань хүүхэд ахуй цагаас минь үүдэлтэй бөгөөд юмны учир шалтгааныг олхыг хүсдэг хүсэл маань намайг өнөө цагт Удган болгосон билээ. Юуны өмнө өөрийн бяцхан түүхээс цухас дурьдан өгүүлвэл миний энэ бүгдийг бичих болсон шалтгааныг ойлгох болов уу гэж бодлоо. 

Миний санаж байгаагаар мэдээ орхын л “байшин эргээд байна” гэж хэлээд газар унаад өгдөг хүүхэд байсан юм.  Байшин эргээд байхад надаас бусад нь ягаад унадгүй юм бол гэж бодож их л гайхдаг байлаа. Үнэндээ бол байшин эргэдгүй миний толгой эргээд  газар унадаг байсан байж л дээ.  Өвөө маань үргэлж толгойг маань илж бариж өгдөг байсан ч хэсэг хуагцаанд зүгээр болдог  төдийхөн байлаа. Өвөө маань спортын хүн байсан болхоор хөдөлгөөнөөр л эрүүл болдог гэж үзээд намайг 5 настайд Уран сайхны гимнастикийн дугуйланд явуулж эхэлсэн  юм.  Хөдөлгөөн үнэхээр үр дүнгээ өгч толгой эргэн унах маань ч засагдаж, уян хатан гэж чигтэйхэн уран нугаралт хүртэл хийдэг болсон юм.  Дугуйландаа явахдаа үргэлж өвөөгөөрөө хүргүүлж авхуулдаг байсан болхоор сүүлдээ энэ хүүхэд биеээ дааж явж сурах хэрэгтэй эмэгтэй хүүхэд  өөрөө биеээ хамгаалж сурах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрч бие хамгаалах урлагын дугуйланд 7 настайд маань оруулж байсан юм. Тэр цагаас хойш өөрөө ганцаараа дугуйландаа явж хөдөлж гүйж харайж биеээ дааж эхэлсэн бөгөөд бас нөгөө талаас миний хүний өвчнийг мэдрэн заримдаа өөрийн мэдэлгүй эмчилчихдэг үе эхэлсэн юм. 

Сүнс, хий биетэнд  сайн муу гэж байдаг болхыг бас дөнгөж ялгаж эхэлсэн ч одоо болтол заримдаа хууртагдах нь олонтаа тохолддог билээ. Бие хамгаалах урлагын дугуйлан гэж орсон боловч эрүүл амьдархын ухааныг зааж хүнийг эмнэн эмчилэх бүхийл аргыг бие дээрээ мэдрэн өөрсдөөр минь хийлгэж байсан юм. 1999 онд Цагаадай багш маань бидэнд Алтан мутрын бариа, ургамал ногооны эм болох, хор болох талаар мөн байгалаас эрчим хурааж өөрийн биеийг цэвэрлэн эдгээх гээд л тухайн үед Монгол улсад хаана ч байхгүй сонин хичээлийг бидэнд зааж байсан юм. Түүнийг нь өөрийн бие дээрээ мэдрэн эрүүл байж  чадаж байсан хүний урманд  өвөл ханиад ч хүрэхгүй өвөлжиж чадаж байсан нь үр дүн нь байсан юм.  Удалгүй багш маань харь гүрнийг зориж илүү ихийг мэдэж сурхаар одсон юм.  1993 он  бидний явдаг байсан дугуйлан маань хаагдаж зах зээл гээд хүн бүр л хүндхэн байсан цаг тул дахин дугуйланд явах чадалгүй байсан тул 1993-1996он хүртэл 3 жил гэртээ суухад дахин толгой эргэж унадаг маань хөдөлж бие сульдан муудаж 2 ч удаа дараалан хагалгаанд орж гэдэс гэж ёстой авах юмгүй дүүрэн сорив болон хувирлаа. 7р ангид байхдаа мэдэрлийн ядаргаа гэдэг оноштой эмнэлэгт хэвтхэд  хамаг биений маань хүйтэн хөлс цутгаж  толгой эргэж унадаг  байсан нь ийм онош тавьхын үдэс болж байсан юм.  Димдрол давхраар нь Аналгын давхраар нь уугаад ч нэмэр болохгүй унахаа хүрвэл унаад өгдөг  бас дээр нь эм уухаас дургүй хүрэн огиудас цутгаж хамаг бие энгийн биш нэг л хордсон шинжтэй явдаг байсан юм. Өвөө эмээ 2 маань тэтгэвэрийнхээ хэдээс нааш цааш хийж байгаад дахин Таеквондогийн дугуйланд явуулж эхэлсэн юм. Энэ дугуйлангын багш нь Цагаадай багшийн шавь, нохойтойгоо дэлхийг тойроод ирсэн Батзориг багш байсан юм. Тиймээс бид бие хамгаалах урлагаас гадна өөрсдийн мэддэг хий тамирийн дасгалаа хийж байсан нь миний биеийг дахин дээрдхэд  нөлөөлсөн билээ. 

Хий тамирийн дасгалын нууц нь байгал дэлхийгээсээ эрүүл эрчимийг биедээ хураан өөрийн бие дэх бохир эрчмийг урсган цэврэлдэг , оюун бодол мэдрэмжээрээ удирддаг, ямар ч багаж эм тан хэрэггүй бөгөөд зөвхөн та өөрөө залхуурахгүй бол ямар ч өвчнийг биенээсээ хөөн гаргаж болдог гайхамшигтай зүйл байдаг билээ.  1998-2009 оныг хүртэл ямар ч дасгал хөдөлгөөн хийлгүй ажил амьдрал гэж гүйсээр нэг л мэдхэд нүд харанхуйлан хараа муудаж бие хөшиж  өвдхөөрөө хэдэн өдрөөр хамаг яс янгинан өвдөж хэвтэрт ордог болчихсон байлаа. Хамгын хэцүү нь өнөө л толгой өвдөх толгой эргэх өвчин намайг дагасаар л байсан юм.  Бие өвдхийг даган уур уцаар ч нэмэгдэж өөрийгөө өвдөөд хэвтхээр бусад нь намайг асрахгүй байгаад уур минь хүрч гомдхоос өөр зүйлийг хийж чададгүй байсан нь өвчинд баригдсан хүний зан ч гэх юм уу гутрал ч гэх юм уу сэтгэл зүйн хүндхэн дарамт болон хувирч байсан юм. Мэдээж хэрэг хамаг бие нь шархиран өвдөж байхад ханилж суусан ханиа л хамгын түрүүнд гарыг нь харж тусламж хүсдэг юм байна лээ. Ханилсан хань нь өвдөж зовох үед нь тоохгүй байхад бүр ч их хэцүү байдалд ордог. Зовох цагт нөхрийн чанар танигдна гэдэг үгний үнэнийг тэр л цагт ойлгодог юм байналээ.  Өвдөөд хэвтэж байхдаа өнгөрсөн амьдарлаа эргүүлэн бодож би гэдэг хүн чинь төрөлхын л бие муутай хүн байснаа, бас яавал зүгээр болдог, яавал эрүүл амьдарч болох, яавал хүний гар харахгүй амьдах талаар эргэцүүлэн бодож үзсэн  юм. 

Тиймээс дахин Цагаадай багшаа олж уулзхыг хүсэн эрэлд гарсан юм. Гэтэл эгч маань Рекийд орсон гээд өөрийн гарын шидийг болон хийгээр хүн эмчилж чаддаг болсон тухай надад яриж өгөнгөө намайг эмчилж өгсөн. Үнэхээр гайхалтай ямар ч эм тангын хэрэггүй зүгээр л биед хүрэхгүйгээр биенээс нь дулаан зөөлөн эрчим ялгаран гарч миний биеийг дээрээс минь авхуулаад  хөлийн ул хүртэл бүрэн бүрхэж бие дотуур урсаж байгааг мэдэрсэн юм. 11 жилийн тэрхээс хүүхэд насныхаа дурсамжыг сэргээж энэ бүгдийг би өөрөө чаддаг байж ягаад өөрөө өөрийгөө эмчилээд явж болохгүй гэж бодон Цагаадай багш дээрээ очиж  Рекийн авшиг аван бүх зүйлийг эхнээс нь хийж эхэллээ. Мэдээс хүүхэд насанд тоглож гүйх нь их байсан болхоор юмны учир шалтгааныг олох тал дээр санадаггүй явсан тул Хий тамирыг  учир шалтгаантай нь хамт маш олон яагаад гэсэн асуулттайгаар суралцаж түүндээ ч хариултуудыг олсоор суралцаж эхэлсэн юм. Зарим хүмүүс Рекид орохдоо зөвхөн өөрийгөө эдгээх, эсвэл сүсэг бишрэлтэй холбон, үгүй бол зүгээр л нэг сонирхож ордог бол миний хувьд тэс өөр зүйлийг хүсэн орж эхэлсэн юм. Энэ хий гээч зүйлээс болоод хүн өвддөг бас эрүүл болдог тэгвэл тэр хийн дундаас ямар нь хүнийг өвтгөөд ямар нь хүнийг эдгээгээд байгааг олж мэдхийг хүссэн. Бас өмнө хальт дурьдсан хүний өвчнийг өөрийн бие дээрээ яагаад мэдрээд байдаг болхын учрыг олхыг хүссэн юм.  

Энэ өвчин мэдрэх нь зөвхөн эхлэл байсан бөгөөд цааш нь үзвэл тэр хүнд тохиолдсон явдал бүр нь нүдэнд кино үзэж байгаа юм шиг л харагддаг мөн зүрх сэтгэл нь юунаас болоод шархалж байгааг нь хүртэл мэдэж болдог, хүний зүрх сэтгэл шархлах юм бол бие нь сульдаж маш хурдан өвчин өөрлүүгээ нэвтрүүлдэг болхыг бас мэдсэн юм.  Мэдрэмж маань нэмэгдэх бүр эмнэлгийн газраар ч орж чадхааргүй болсон. Бас би өөрийгөө бусдаас өөр болхыг мэдэрсэн. Миний хий бие маш том бөгөөд  миний хий биений хүрээнд орсон хүн бүрийг бие дээрээ мэдрэн  тэр хүний хар эрчмийг үлдээн авч өөрийн эрүүл эрчмийг өгөөд явуулчихдаг болхоо мэдсэн юм. Тиймээс заримдаа тэр их хар эрчмийг дийлэхгүй хамаг бие шархиран өвдөж  толгой эргэдэг байсан маань төрсөн цагаасаа эхэлсэн нь ойлгомжтой болсон юм.  Заримдаа энэ том хий бие маань жижигрээд юунд ч өртөхгүй болох тохолдол байдаг  ч түүнийг хэзээ томроод хэзээ жижигрээд  байгааг нь өөрөө ч ойлгохгүй удирдаж чадахгүй хэсэг явсан билээ. 

Рекийн дараах шат нь хүнийг эмчилж сурах байсан бөгөөд өөрийн өвчинийг биш бусдын өвчнийг хэрхэн эдгээж анагааж сурах тал дээр суралцаж эхэлсэн юм. Реки бол зөвхөн анхан шатыг нь л заана бусдыг нь хүн өөрөө мэдрэмжээрээ олж  авдаг.  Хүнийг эмчилж эхэлсэн цагаас эхлээд маш их үр дүнтэй байсан бөгөөд ямар ч хүнийг босгоод ирдэг эрчимийг дуусашгүй дундрашгүй хэлбэрээр нь  байлгахыг хүсэж байсан юм.  Бас хүн ягаад өвддөг талаар мэдхийг хүсэж тэр хүний өмнөх амьдралруу нь аялаж эхэлсэн юм.  Төмөр бороонд норж удаан байснаар зэврэж мууддаг бол тослоод өнгөлөөд арчилаад явбал хэр удаан хэргэлж  болхыг хүн бүр л мэддэг. Тэгвэл хүний бие үүнтэй яг адилхан Алтан судар дээр гардаг 1000 хүнсний нууцыг тайлж хэргэлж эхэлвэл мөн судар дээрх бүх зарчимийг ашиглан амар амгалан гэгээрлийг олж чадвал хүн залуу насаа эрүүл биеээ удаан хугацаанд хадгалж чаддаг. Алтан судрыг уншиж үзээгүй хүн миний энэ битүү утгатай үгнүүдийг ойлгохгүй байж болох юм.  Өвчний шалтгаан нь уур хилэн, уйтгар гуниг, айх цочих, удаан хугацааны айдас, буруу хоололт, амьдарлын буруу хэв маяг, хэт шунах, уй гашуу, удаан хугацаагаар сэтгэлээр унах гээд олон шалтгааныг дурьдаж болно. Хэрвээ иймэрхүү шалтгаанаар өвдөж эхэлсэн бол түүнийг сэтгэл зүйн болон энергийн түвшинд эмчилж эдгээж болдог.  

Гэтэл бас эдгээхэд асар хэцүү зүйс тулгарч эхэлсэн нь онгодтой хүн, удмын хараал, энэ цагын бөөгийн хараал чатга, бас дийлдэшгүй хар сүнс, аваар осолд орсон гэх зүйлсийг энгийн биеээрээ дийлж эмчилж чадахгүй  түр хугацаанд маш их хүч гарган эмчилдэг ч дахин 7 хоногын дараа бахь байдгаараа байж байх гээд л асуудлууд гарч эхэлсэн юм. Бүр хачирхалтай нь би хүнийг эмчилхээр хүү маань өвддөг болчихсон юм.  Хүүхдээ өвтгөж байхаар гээд  сүүлдээ хүний өвчинлүү хүрхээ ч байж зөвхөн гэр бүлээ л эмчилж эдгээвэл болох мэт санагдаж хэсэг явсан ч нөхрийхөн дотор байгаа маш том хар сүнсийг дийлж гаргаж чадалгүй өөрөө муудаж байсан хутаахан үе ч бас байсан.
Тиймээс  хүүхдээ өвтгөхгүйгээр бусдын өвчнийг салгаж чаддаг болохыг эхэндээ хүсэж байсан, дараа нь хараал чатгатай хүний хараалыг нь тайлчихвал бас эрүүл болгож болно гэдгийг ухаарсан, өнөө дийлдэдгүй хар сүнсийг дийлж байж л би жинхэн хүнийг эмчилж чадах юм байна гэж бодон дахин эрэлд гарсан юм. 

Тэгтэл толгойд хэн нь ч шивнэсэн юм бүү мэд нэг өдөр бясалгаж суухдаа өөрийн жинхэнэ угсаа гарвал болон өөрийн өвөг дээдсүүдийн нутаг хаана байдаг ямар хүмүүс байсан талаар мэдхийг хүсэж суутал нүдэндээ ч итгэхээргүй зүйлсийг олж харсан юм. Өвгөдүүд маань өөрийн дүрийг харуулж өөрийн тахиж шүтэж явсан уул усаа үзүүлж нутгалдаг газраа хүртэл маш тод кино үзэж байгаа юм шиг л харж чадаж байсан юм. Энэ явдал олон удаа давтагдаж сүүлдээ ч асуугаагүй байхад л нүдэнд хагаддаг болчихсон юм. Нэг өдөр гэдсэн дотрох бүх эрхтэн нэг зэрэг өвдөснөөр тэсхийн аргагүй байдалд хүрсэн билээ. Эгчлүүгээ шөнийн 2 цагт залгаад амь авраарай гэж хэлхэд  эгч маань Реки ашиглан зайнаас эмчилж эхэлсэн нь үр дүнд хүрч цагын дараа гэхэд ямар ч өвчингүй болж гэдэс хов хоосон мэт санагдтал хачирхалтай зүйл тохиолдож байсан билээ. Энэ явдалын учрыг олох гэж 30 жил бөөлсөн хөвсгөлийн зайран  хүнд хандсан юм. Гэтэл овог нэр жилийг хэд хэдэн удаа асуусан ч надад нэг ч хариу хэлсэнгүй. Би ч учрыг нь олсонгүй дахин өөр нэг олон шавьтай бөө дээр очоод өөрийнөө тухай бүх зүйлийг ярихад миний ярианаас тэр хүн чи онгодтой хүн байна гэж хэлсэн бөгөөд өвгөдийн маань нэг ч эдлэлийг үнэн зөв хэлж чадсангүй.  Бөө бүр адилгүй байдаг болоод тэр үү өөрийн мэдрэмж маань дахин намайг эрэлд гаргасан юм. Олон бөө нар дээр очиход бүгд л миний сэтгэлд хүрэхгүй байсан. Гэтэл нэг өдөр Аянга удганы блогыг эгч маань явуулснаар эрж байгаа зүйлээ оллоо гэж маш их баярлаж хүлээж авч байсан билээ. Энэ сэтгэл хөдлөл мэдрэмж маань минийх биш байсан бөгөөд намайг өөр нэг зүйл удирдаж цаанаасаа л өөрөө хөтөлдөг байсан билээ.  Тэр цагаас хойш угаа автал хүн эмчилэхгүй зөвхөн өөрийн өвгөдөө хүндлэн хүч чадлыг нь гамнан  өөрөө зөв явах тал дээр суралцаж эхэлсэн. Амьдарлын шал өөр хэв маягт шилжиж эхэлсэн билээ.
1012 оны 6 сарын 21нд анх өнөө миний сэтгэлийг удирдаад явдаг байсан өвгөдөө өөрийн бие дээр залж үзсэн билээ.  7 сард Гэрлийн өргөөний Уята Туяа гэдэг охинийг бас мэдрэмжээрээ таньж  Хаан болон Аянга удгантай золгуулахгүй бол болохгүй гэж  хээрийн бөөлөөнд дагуулаад явсан зорилго маань ч бүтэж одоо Уятаа удган маань мэлмий тэнгэрийн үр болж Дээдэст тус болон миний мэдэрдэг бүрийг харж чаддаг гайхалтай охин байсан юм. Түүний 2 мэлмийгээрээ харсан бүр нь миний хий биений мэдрэмжтэй таарч эхэлсэн бөгөөд өнөө хүнийг өвтгөөд зовоогоод байдаг хий биений учрыг тэр үед л олсон юм. Хөлгүй хирнээ мэлмийтэй хүн нөгөөх нь мэлмийгүй хирнээ хөлтэй 2  хамт байж нэг нь мэлмий болж нөгөө нь хөл болж явдаг шиг хамтдаа байхаар маш олон зүйлийн учгыг тайлж цаашлах бүр их зүйлийг олж мэдэж суралцаж эхэлсэн билээ. 

Бас өнөө дийлдэдгүй хар сүнсний дүр төрхийг өвгөдөөсөө гуйж байж зүүдэндээ харсан нь Уятагын харсан хар сүнстэй яг тохирдог бөгөөд цаашлаад уул усны эзэн савдагууд ямар байдаг талаар өөрийн мэдэрдэг бүрийг Уятагын мэлмийдсэнтэй тохирч байгааг олж мэдсэн юм. 

Үүгээр өөрийн амьдарлын эрүүл явах болон өвдсөн тухайх түүхийг нилээн нуршуу байдалтай бичлээ.  Уншисан хүн нь гайхуулж байна гэж бодолгүй юуг ухаарсанаа бодоорой, зовсон хүнд туслах маань бүр төрлөх шинж маань юм шиг санагддаг болхоор өвдөж байгаа хүний хажуугаар зүгээр өнгөрч чададгүй байсан. Бүх өвчинийг дийлэх ёстой дийлж чадахгүй бол яагаад шалтгаан нь юу юм. гээд их олон асуулт намайг удган болгосон доо.... Хий сүнсний ертөнцлүү хөл тавьсан түүх маань энэ бөгөөд үүнийг би хаа нэгтэйгээс уншиж хуулаагүй гэдгээ батлах гэж өөрийн амьдарлын түүхээс цухас өгүүлсэн билээ.

1 сэтгэгдэлтэй:

Unknown said...

Амар байна уу? Таны блогийг уншихад үнэхээр гоё юмаа. Танд маш их баярлалаа.

Post a Comment