2012/12/25

Хийн хүч буюу сүнсний хүч,


Бид бүгд 3 өөр ертөнцөд зэрэг амьдарч байдаг. Бидний махан бие харагдах түвшиндээ нэгэн ижил мэт боловч бидний махан биеийг тойроод нүдэнд үл үзэгдэх Хийн бие том жижиг янз бүрийн хэлбэр дүрстэй өнгөтэй байдаг. Заримдаа махан биегүй хирнээ хий биетүүд энд тэнд явж байдаг. Тэр хий биетүүд нь сайн муу хортой хоргүй олон янз байдаг. Тэд махан биений хийг нэвтлэн орж тэр хүний сэтгэл санаа бие мах бодийг удирдаж чаддаг бөгөөд хүний сэтгэл санаа хямрах бие өвдөх ажил үйлс нэг бол сайн явах эсвэл муу явах нь тэднээс шалтгаалаад байдаг. 

Эмнэн домнох болсон шалтгаан маань

Хүний ертөнцөд учир шалтгаангүй зүйл гэж байдаггүй тэр нь өөр өөр хэлбэл үйлийн үр гэж эрт цагаас хойш Монголчууд маань хэлж заншисаар ирсэн билээ. Энэ удаад хүн гээчийн өвчин хууч хаанаас юунаас үүдэлтэй болох талаар, яагаад эрт цагт бөө хүмүүсийг эмнэж анагаадаг байсан туйхай өгүүлэх гэсэн юм.  Энэ тухай бичих болсон шалтгаан маань хүүхэд ахуй цагаас минь үүдэлтэй бөгөөд юмны учир шалтгааныг олхыг хүсдэг хүсэл маань намайг өнөө цагт Удган болгосон билээ. Юуны өмнө өөрийн бяцхан түүхээс цухас дурьдан өгүүлвэл миний энэ бүгдийг бичих болсон шалтгааныг ойлгох болов уу гэж бодлоо.