2013/01/25

Хачирхалтай зүүд

за ёстой кино хийсэн ч болхоор зүүд зүүдэллээ ойд нэг амьтантай тулалдаад өнөөх нь элдэв амьтний дүрсэд хувилдаг шулам ч юм шиг за яадаг ч байсан гол даалгавар нь түүний үр удмыг үлдээж болохгүй юм шиг байгаан нөгөөх чинь үлэг гүрвэл болчихсон намайг хөөгөөд тэгхээр нь бас нэг араатан болон хувираад эргэж хараад өнөөх үлэг гүрвэлийг шүдээрээ энд тэндээс нь тасчин мэрээд л том том мах энд тэндээс нь өм өм татхад өнөөх гүрвэл маш их дуу гарган орилж байх юм. тэгэж орилох зуур нь хэвлийг нь зад яран үлэг гүрвэлийн зулзагыг нь авхад гүрвэл ихэд уурсаж намайг хөөж эхэлхэд би зугтах зуураа өнөөх зулзгыг нь том том залгилан идэж дуусгалаа. нэгэнт дахин амьлахгүй болсон зулзагаа мэдээд өнөөх гүрвэл намайг хөөхөө болин цааш эргэж хүн болон хувирлаа...

алтан шар урт үстэй маш гуалиг биетэй хагас нүцгэн европдуу царайтай маш үзэсгэлэнтэй хүүхэн болон хувирав... түүний гоо үзэсгэлэнд нэгэн эр татагдан орж мансуурна.. өнөөх эрийг ашиглан дахин үртэй болох гэж байгааг нь мэдэн өнөөх эрийг хөнөөхөд шулам дахин уурсаж араас хөөж эхэллээ... зугтаад л... ойн дундуур гархад ойн мод амилсан мэт болж өнөөх шулмын гар хөл болон хувирч модны мөчир бүр намайг барьхыг оролдно... ойг гаталж маш том мөрөн голруу үсрэн орход араас модны тасарсан мөчирүүд даган орж намайг бариж авхыг хичээлээ... ширүүн урсгал даган урссаар яг л өнөөх мөчрүүд ганц сунаад л намайг барихын даваан дээр маш том бүдүүн гуалин мод унаж өнөөх мөчрийн замыг хаах гэж оролдон садаа болно. хэд хэдэн том гуалин яг миний ард унаж өнөөх хэдэн амилсан мөчрүүд сураггүй болов. эргээд хартал элсэн манхны дэргэд голын эргэцэг байх юм. түүнлүү авиран гарч элсэн манхан өөд өгсөхөд манхны цаанаас үнэхээр гайхалтай зүйл харлаа сэтгэл хөдлөөд бахдаж байгаа гэж чигтэйхэн... өндөр уулын сүрлэг орой хөхрөөд цастай хирнээ хормойгоороо модтой үнэхээр сүрлэг уул байлаа ингээд л нутагтаа ирдэг юм байж гээд л баярлаж байх юм .. уулыг дүрсэлвэл яг л Богд хан уул шиг хирнээ ноён оргил нь яг голдоо мөнх цастай гэмээр харагдаж байлаа. Уулын модод нахиалж дөнгөж эхэлж байгаа гэмээр хаврын урь орж байгаа гэлтэй харагдаж байлаа..
уулын хормойгоор Монгол гэр
үүд байх юм аживал нэгэн отог бололтой элсэн манхны оройгоор надлуу хэсэг эртний хувцастай хүмүүс дөхөн ирнэ. Би ч тэднийг хараад дотроо тэднийг таниад маш их баярлаад л өнөөх зугтаж явсан давчидсан сэтгэл бүгд үргэн алга болж сэтгэл минь уужирч баясан амар амгалан болж байх юм. Эртний Монгол дээл хувцастай хүмүүс ойртсоор омгийн ахлагч бололтой нэгэн өвгөн түрүүнд нь явж надад дөхөн ирээд яг л Судрын хэлээр яриад байлаа би мэндэлж байгаа бололтой эргүүлээд судрын хэлээр юм хэлэв тэгээд л цаашлаад тэнд байсан бүх хүмүүс судрын хэлээр ярилцаж баярлаж хөөрөөд би ч бас судрын хэлээр яриад байлаа. эхний хэсэг зүүд маань жаахан завсарлав бололтой эсвэл би шууд өөр орчинд очсон уу бүү мэд арай өөр үед ирчихлээ...

х
үмүүсийнх нь хувцас өмсгөл нь эхний хүмүүсийнхийг бодвол арай өөр юм өнөөх урсаж ирсэн их мөрөн байсан газар элсэн манхан нь ихсэж хатаад мөрөн нь нарийхан гол болсон байх юм. голын урд эрэг дээр 3 удган сууж Судрын хэлээр ярилцаад байх юм тэднийг ажин их л дотно санагдан гайхаж харна тэд нэг зүйлрүү хараад байх юм түүнийг нь сонирхон гол доторх нэгэн мөлгөр хадан дээр зогсож ажихад олон цагаан гэрүүд дундуур цагаан эсгий дэвсэсэн олон бужигнаж найрлаж байх юм. тэдний дунд зайран хүмүүс суучихсан зөвхөн зайран хүмүүс л судрын хэлээр ярилцаж бусад нь баруун аймгийн хэл болтой жаахан аялагатай монгол хэлээр ярилцаад байх юм. эргээд хартал өнөөх 3 удган алга болсон байв гол дотор нэгэн охин яг миний хажуугаар сэлээд тоглоод байх юм. тэр усруу үсэрч ороод гараад байсан чинь миний зогсож байсан чулуу норж хальтрамтгай болжээ.. өнөө гөл маань улам л нарийн болсон байлаа ... сэлж байсан охин алга болж өнөөх гол маань шагайнаас арай дээгүүрхэн устай болсон байлаа. зогсож байсан чулуу маань холбирон би голд хальтран унахад сандраад л уснаас гараад хартал хөл нороогүй би ээтэн хоншоортой Монгол гуталтай байгаагаа хараад дотороо Монгол гутал тийм ч хялбар нордоггүй юм байна гээд л бодож байлаа..

эргээд
өнөөх найр болж байсан газарлуугаа хархад залуу хүүхдүүд жаал жуул өндөрлөж бэлдсэн тайз гэмээр зүйл хийчихсэн байх юм. тэд найрлаад л баярлаад л харин тэдний яриж байгаа нь одоо бидний ярилцаж байгаа Монгол хэл байлаа.. харин өнөөх зайрангууд алга болсон байх юм залуус охид эхэндээ биелгээ хийж байснаа сүүлдээ элдэв хөдөлгөөнтэй одоогийн залуусын бүжгийг хийж байлаа хархаар шал дургүй хүрээд голоос гараад жаал алхаад тэдний өөр юу хийж буйг ажихаар явхад орчин цагийн олон байшингууд харагдаж байлаа хүмүүс нь ч тэр бүгд одоо цагийн өмд цамц гоё ганган гэсэн хувцасаа өмссөн юу хийж буй нь мэдэгдэхгүй нэг л их бужигнасан хүмүүс байлаа.. ингээд л зүүд маань төгсөж өнөөх гол маань алга болж би ч сэрлээ зүүдээ мартахгүй гэж эхнээс нь дуустал нүдээ нээлгүй дахин дахин бодсоор босонгуутаа шууд л эгчдээ яриж өгөөд одоо мартхааргүй боллооо гэж бодон санаа амрав. эгч ч зүүдээ бич дахиад хэзээ ч мартахгүй гээд л хэдхэн сарын дараа бүдгэрээд мартдаг юм гэхээр нь юмыг яаж мэдхэв гээд бичлээ. ойрын хугацаанд ингэж байлдаж байгаа зүүд бараг шөнө болгон зүүдэлж байгаа ч өглөө босоод л мартчихдаг болхоор энэ удаад маш тод зүүдэлсэн зүүдээ мартахгүйг маш их хичээсний үр дүнд та бүхэнд хүргэлээ..

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment