2013/11/03

Бугшмал

Сэтгэл зүрх идээлэн бугшиж
Сэрэх аргагүй хайр унтаж
Уур хорсол цээжийг базаж
Хорт хэл амыг чимэхэд
   Хүсэл бодол ундрахаа байж
   Хүн төрөлхтөн араатан мэт үзэгдэж
   Хамаг бие нь чичрэн дагжиж
   Хар санаа бусдыг хорлож
Хүн чиний амьдрал там болон эргэж
Хараал зүхлээр өөрийгөө булшилж
Шуналт хүслээр зорилгоо хийж
Атаархах сэтгэлээр бусдыг хорлоно.
   Хашгирч уурлахаа сүр хүч гэнэ
   Хамаг олныг сүрдүүлэхээ ухаан гэнэ
   Шууны бяраар хүчийг үзэн эзэрхэнэ
   Шуламт дүрийг гоо үзэсгэлэнд эндүүрнэ
Эдээр сэтгэлийг баясгаж
Эргүүлэгт амьдралыг хэмжиж
Энд тэндгүй агсамнавч
Эрээн орчлонгийн булхай болно.

 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment