2012/11/18

Өнөөдөр 2012 оны 11 сарын 15 ны өдөр 2



Өнөөдөр 2012 оны 11 сарын 15 ны өдөр

2р хэсэг

Судрыг эхэндээ Аянга удган, Утаа удган, Болор- Ундрахуй бид 4 дамжуулаад, түүнийг нь дектафон дээр бичиж, бичсэн бичлэгийг Ханхавцал компьютерт оруулж цааш нь Болорбон луу явуулдаг. Болорбон авсан бичлэгийг өөрийн бичээч хүүхдүүдлүүгээ тараан сонсох бичлэгийг унших бичлэг болгон эргүүлээд Ханхавцалруу явуулж өөртөө мөн давхар хадгалах зарчимаар явдаг байлаа.
Ханхавцал “Бичиг соёлын судар” “Их түүхийн судар” - ыг өөрөө хариуцан эмхэлсэн бөгөөд дараа нь маш олон хүн давхар давхар шалгаж байсан. Бөөгийн судар болон Хас төрөөр бадраах судруудыг бүхэл бүтэн баг бүрдүүлэн 7 хоног өдөр шөнөгүй сууж байж эмхэлэн цэгцэлсэн нь одоо бидний гар дээр хүрэх болсон. Өргөөний олон олон гишүүдийн ачаар маш богино хугацаанд 5- н судар гарсан юм. “Гэгээн зөн” судар одоохондоо бусад хүмүүст сонин биш ч энэ нь 100-1000 жилийн дараа “Монголын нууц товчоо” шиг их түүхийн судар болох учиртай түүний эхний хэсэг гэж хэлж болно. Тиймээс  “Гэгээн зөн”-г хүмүүс элдвээр хэлэхээс айхгүй гэж хэлмээр санагдаж байна.
Учир нь “Гэгээн зөн”-д өөрийн түүхийг бичиж үлдээсэн улаачид бүгд нийгмийн бүхийл давхаргын хүмүүс юм. Боловсрол мэдлэгийн түвшингээр бүрэн дундаас доктор профессор, төрийн соёрхолт, гавьяат цол хүртсэн хүн ч мөн байсан. Тиймээс үнэн түүх энд л байх болно. Хэрэв нэгэн түүхчийг түүх бичээдэх гэвэл улс төр нийгэмийн амьдралын түүхийг бичих л байх л даа тэрнээс хүний сэтгэлийн бодит амьдарлын түүхийг олж харж бичиж чадна гэдэгт нэг л итгэхгүй л байна.
За нээрээ хэвлэгдсэн судруудын дээж ирсэн өдрийн талаар бичвэл хөгжилтэй байх болов уу гэж бодлоо. 11- р сарын 13- нд өдөржин л онгодууд дайраад буух гээд байсан бөгөөд цаанаа л нэг баяр хөөртэй байгаад байх юм. Дээдэс мөн адил сэтгэл нь тогтохгүй утас нь хангинаад бид 2 үлгэрээ сансандаа хүртэл явуулж чадсангүй. Тэгтэл 4- н үлгэр ярьсны дараа Дээдсийг утсаар ярьж дуусахыг хүлээгээд хэвтэж байтал нэг мэдсэн хурхираад унтаж байдаг байгаа... шууд л ичээд бас инээд хүрээд босоод ирлээ. Дээдэс ч бас шоолоод за одоо унт унт гэхээр нь за гэж хэлээд өрөөлүүгээ орж унтахаар хэвтэх гэтэл бас л болдоггүй. Нэтэд ороход олон хүн юм асуугаад байхаар нь жаал ярилцаад сууж байтал Дээдэс өрөөнөөсөө их л хөөрсөн байдалтай гарч ирээд Дууны багш ирнэ гэж байна гэхээр нь хар шөнө яах гэж байгаа юм болоо гэж бодоод гайхлаа. Гэтэл удалгүй хаалга онгойж Тэнгэрхүү ороод илээ. Араас нь Томоо ах хүрээд иржээ...
Би ч бүр гайхаад харанхуй шөнө тохиролцсон юм шиг цуглаад яах гээд байгаа юм болдоо гэж бодоод л гайхаад, очоод асуутал судар ирэх гэж байна гээд бүгдийнх нь нойр нь хүрэхгүй, дэгдээд хүрээд ирсэн юм байна л даа зайлуул... Би ч гэж би дээр дооргүй хөөрөөд гүйгээд байхад нь зүгээр л асуучихгүй гайхаад л яваад байдаг....
Удалгүй судар орж ирлээ... 14- ний хулгана цагтаа багтаад л ном ирсэн юм. Судрынхаа барааг хараад энэ удаад жинхнээсээ өөрөө хөөрөөд явчихсан шүү... Сэтгэл санаа хөдөлж байгаа гэж чигтэйхэн дээдсүүд ч дээрээ их л хөл хөөрцөгтэй байх юм. Өргөөний зарим гишүүд ч бас хөөрөөд унтаагүй байгаа болтой харагдсан... Ингээд л нөр их хөдөлмөрийн ард гарчихлаа гэж бодоход дотор уужраад сайхан санагдаж байлаа... Шөнө 3- н цаг өнгөртөл суугаад би ч унтахаар хэвтэв.
2012 оны 11 сарын 14 өдөр
Дээдсийн охин, хүргэн 2 ирээд, явж хоол идье гэхэд үгүй юун тэр хоол унд өргөөлүү явна гээд л ундууцав... Гэтэл араас нь Дээдсийн дүү нь нөхөртэйгээ ороод ирлээ. Охиноо нам дарж байсан хүн аргагүйн эрхэнд явахаар болж хурдхан хоолыг нь идчихээд, өргөөн дээр яваад очъё гэж хэлээд өргөөн дээр болзоо тогтоогоод алга болж өгөв.
3- н цаг нь болж өргөөлүү явтал хот тэр аяараа нам тайван болсон мэт санагдаж байлаа. Цаанаа л нэг дулаахан намуухан, хотын иргэд бүгдээрээ л баяр хөөртэй болсон байсан юм. цагаан сараар хот нэг иймэрхүү тогтуун байдаг шиг сэтгэгдэл төрж байсан юм. Гайхаад асуутал энэ өдөр нь бас Чингис хааны мэндэлсэн өдөр гэж тогтоогоод бүх нийтээрээ амарч байгаа юм байна. Бас хүмүүс энэ өдөр энд тэндгүй Их Хааны мэндэлсэн өдрийг тэмдэглээд гоё ганган хувцасаа өмсөөд хөөрсөн улсууд гүйлдээд байсан юм байж л дээ. Мэдээллээс мөн ч их хоцорчээ.... Зурагт үзэхгүй, нэт орохоороо өргөөний мэдээллээс өөр мэдээ харахгүй, зав боломж олдвол блогтоо хэдэн юм биччих юмсан гээд энд тэндгүй дуусгаагүй баахан бичлэгнүүдээ цэгцэлэх гэсээр байгаад Нийхэмээсээ тасарчихсан тууж явж байгаа юм байна.
Өргөөн дээр очтол өргөөнийхөн маань цаанаа л нэг өнгөтэй харагдаад инээд алдсан улсууд байлаа...  Биднийг бужигнаж байтал Дээдэс ороод ирлээ.
Дээдэс номын баярыг эхлүүлж үг хэлэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон өргөөний гишүүдийг шагнаж байлаа. Дараа нь өргөөний уран гартай удган эгч маань бас өргөөндөө Сэлэнгэ аймгийн Ээж хайрханыхаа зургийг бэлэглэж, зарим нэгэн улаач нарт өөрийн гараар уралсан дашмагаа бэлэг болгон өглөө. Бид ч өөрийн гэсэн сайхан баяр ёслолыг үйлдээд авлаа.
Дараа нь зайсан явах гэж байснаа бүгдээрээ хоолонд орохоор болж нэгэн тансаг ресторанд орж хооллоод сууж байтал хажууд нэг онгодын хүлэг ирээд суучих юм. Бүүр налаад хажууд эрхлээд байдаг юу болоод байна гэж сэжиг аваад дээшээ онгодуудыг тандаад үзтэл дээгүүр ёстой найралж өгч байдаг байгаа... бидний орсон ресторанд дууны багш дуу дуулж морин хуурын эгшиг явж байсан юм. Дууны багш “Эртний сайхан” дуугаа дуулж байхад онгод налаад бараг л буух дөхсөн ньбиед мэдрэгдэснээр налсан онгод маань жаахан манарсан байдалтай байх юм... (бүүр гайхчихлаа байна) арай л өөрөө согтчихсонгүй.....
Дараа нь морин хуурын эгшиг аялгуунд нэг Онгод орж ирээд бүгжиглэх гэдэг байгаа. Олон нийтийн хоолны газар биелгээ хийлгэнэ гэнэ шүү.... ёстой биеэ тас хавчаад гүрийгээд суучихсан гэртээ юм уу судрын өргөөнд байсан бол яахав гэхсэн олон нийтийн хоолны газар арай л болохгүй ээ..... энэ янзаараа цаашаа хамт байгаад байвал ер нь яаж ч мэдэхээр шинжтэй байлаа. Тэгэхээр нь за би өөр тийшээ явлаа гэж хэлээд л Дээдэс болон өргөөний зарим гишүүдээс салаад гэрийн зүг алхлаа. Урд өдөр нь унтаагүй хүн тэднийг дагаад явсан бол үүр цайтал суух байсан аюулаас аврагдаж гэртээ тухтай гээч нь унтаж амарлаа.
Надад хамгийн их таалагдсан нь тэр уналага хажууд ирчихээд эрхлээд суган доогуур толгойгоо чихээд ёстой хөөрхөн байсан.

1 сэтгэгдэлтэй:

Unknown said...

Амар байна уу? Нүдэнд харагдтал бичиж байна аа. Уншихад үнэхээр сонирхолтой. Гайхалтай хүмүүс шүү, та бүхэн. Баярлалаа.

Post a Comment