2012/11/18

Хэрхэн удганы блогийг олсон тухай



Хэрхэн удганы блогийг олсон тухай

Энэ блогт зочилхын өмнө нилээн хэдэн удган зайрантай уулзаад үзчихсэн буултан дээр очоод үзчихсэн байсан юм. Тэд бүгд л намайг удган болох хүүхэд байна гэцгээсэн ч улаач болсон олон сайхан онгодтой хүмүүс атал ам хэл нь бусдыгаа үгүйсгэж элдэвээр хэлээд байгаа нь надад их зүйл бодогдуулсан юм. Яагаад ч юм бяцхан ухамсар минь намайг Чингис хааны үед ямар байсан бол айл бүр л онгод тэнгэртэй байсан гэдэг тэгвэл тэд яаж эвтэй найртай байсан тухай олж мэдмээр санагдаад, надад тохирсон хариуг хаа нэгтээгээс хайгаад л явсан билээ. Улаач болох хүний нэг зовлон намайг байнга зовоодог нь өөрийн уур уцаар зүрх сэтгэл тайван бус байдалаа яаж тогтоон барихаа бодож явдаг байлаа. Хичнээн хичээгээд ч нэг л мэдхэд салгалчихсан уур хүрчихсэн байдаг байж билээ. Энэ миний хамгийн том зовлон байлаа.
Гэтэл намрын дунд сарын нэгэн өдөр авга эгч маань надад нэгэн зүйлийг явуулсан нь Аянга удганы блог байсан юм. Эхлээд бичлэгүүдийг үзээд за яадаг ч байсан онгод буудаг л удган байна даа гэж бодож байлаа. Зарим нэг хэсгээс нь уншиж үзлээ гэтэл миний өнөө зовоогоод байдаг уур хилэнг барих тухай өчүүхэн хэсэг бичлэгийг үзээд үнэхээр л тийм шүү би биеээ хамгийн сайн барих ёстой хүмүүсийн нэг мөн шүү гэж бодож байлаа. Цааш уншихад миний хайгаад байсан олон асуултуудын хариу гарч ирсээр байв. Хамгийн хачирхалтай нь энэ блогт ороод уншаад байх бүр би өөрийгөө маш их тайвширал олоод байгааг мэдэрсэн юм. Хамгийн энгийн үгтэй хэн бүхэнд тохиох амьдрал мэт байвч энэ бүгд надад энэ харанхуй ний-гэмээс гарах гарцийг минь гэрэлтүүлэх шиг болж байсан нь гайхалтай байв.
Тиймээс миний хамгийн анхны мэдрэмж бол би өөрийгөө тавширч байгааг мэдэрсэн нь надад том амжилт болсон юм.
Яагаад энэ өргөөнд  элсэх болсон

Ингээд өөрийн сэтгэл зүрхээ сонсоод удгантай яаж хобоо барих вэ надтай яарилцах болвуу гэсэн бодолдоо хөтлөгдөөд удганы facebook-г олж орсон билээ. Анхандаа удганд шууд л өөрийгөө би удган болх гэж байгаа гээд л бичиж байлаа удган ч намайг сайн удган болоорой гээд еөрөөж байсан юм. Тэр үед надад  нэг том асуудал тулаад түүнийгээ хэнээс асуухаа мэдэхгүй явж байсан юм удганд хаанаас нь эхэлж хэлхээ мэдэхгүй арай л буруу асуучихаж билээ. Хэхэ ингээд нэг удаа аянгат удганыг уурлуулчихаад их л сандарч байсан юм. Тэр дороо эргэн өршөөл гуйж учир явдлаа талбарлаж захиа явуулсан. Ингээд маргааш нь хариу нь ирлээ би хариуг нь уншаад магнагаа хагартал баярлаж байсан юм. Тэр хооронд удганы блоглуу ороод л уншаад байлаа нэг л мэдхэд би бөөн аж жаргалтай хүн болчихсон цохиж явсан өөртөө итгэлтэй амьдарлийг арай өөр өнцгөөс харах чадвартай болж байлаа. Бас нэг мэдрэмж нь би гацаараа биш юм байна бид олуулаа юм байна гэдгийг мэдэрсэн сэтгэл санаа нэг олон нөхөдтэйгээ уулзах хүсэл төрж байж билээ. Үзсэн бүх л зөвлөн маань миний хувид жаргал болон хувирсан би өөрийгөө ямар их аз жаргалтай хүн болхийг мэдэрсэн.
Дараагийн гахамшиг бол Тэнгэр Монгол Газар үгийг анх удаа хэлж үзлээ. Урд нь энергийн талаар жаал жуул мэдлэг хураасан мэдэрдэг болсон нь энэ үгийн гайхамшгийг надад мэдрүүлсэн юм. Энэ үгийг хэлээд маш их ... бүр маш их үгээр хэлэх аргагүй урд нь үзээгүй их эрчим хүч намайг бүрхээд авсан юм тэр даруйдаа биед байсан өвчин сэдэрч байгааг мэдэрсэн хамаг бие халуу шатан галт бөмбөлөг дотор орчихсон юм шиг тэр өдөр дуустал тэр их эрчим хүч надтай хамт байсан юм. Хичээл дээрээ сууж байхад энэ их энергийг жаахан ч гэсэн дундлах юмсан гэж бодоод хажуудаа сууж байсан охиний гарийг нь татаж авчираад атгаад авсан тэр ч эхлээд гайхсан шижтэй харсанаа дараа нь би яасан байна гээд л намайг үзмэрч гэж бодсон уу яасан асуугаад байхаар нь би чамад жаал энерги өглөө л гэж хэлсэн мэдээж асуусан болхоор хичээл тарсны дараа түүнд биенийх нь анхаарах ёстой хэсгүүдийг хэлж өгчихөөд явсан. Хэд хоногийн дараа хичээл тараад би чамаар бариулий намайг үзээд өгөөч гээд л хэхэ би ч ичээд би үзэж чадахгүй ээ харин бариад өгий гэж хэлээд барисан бас түүнд жаал хүч өгхөд тэр мэлмийдээ харсан зүлээ хэлж байсан би ч тэрийг нь мэдэхгүй болхоор юу харсан зүлийг нь тайлж өгч чадалгүй харснаа битгий мартаарай гэж хэлчихээд л явсан даа.

Яагаад удганы үлгэрүүдэд түүхэнд итгэх болсон

Удганы блогт ороод уншиж байхад ер бусын нэгэн хүч үйлчилээд байгааг мэдэрч байсан. Түүнээс гадна миний толгойд түм түмэн асуулт бужигнаж байсан. Яагаад? яамар учираас? гээд л Чигис хааны үед яадаг байсан юм бол?  одоо энэ үеийг 13-р зуунтай харьцуулаад энэ хорвоо дээр би яах гэж төрсийн? Эргэн тойрны хүмүүс нэг л өөр еөртөнц бас би яагаад ийм бусдаар өөр юм? Намайг яагаад дандаа ингээд элдэвийн асуудал дагаж байдгийн? Төрсөн цагаасаа хойш 4 удаа яаралтай хагалгаанд орж байсан ч одоо би өөрийгөө цоо эрүүл хүн гэдгээ л мэддэг. Энэ бол хүн бүрт тохиохгүй байх л даа. Өөриигөө удган болох ёстойг мэдээд яагаад би гэж бодон, хэн нэгэн намайг удган биш гээд хэлчихээсэй гээд л хайж явсан гэтэл хүмүүс ямар ч бөө дээр очсон намайг энгийн хүн гэж хэлэхгүй удган болно болох болохдоо их сайн удган болно сайн багштай болох хэрэгтэй гэж хэлээд байдаг улам бүр асуулт яанаа би яаж дээ гэр бүлийхэн маань зөвшөөрөхгүй үгүй хэмээн зугтаавал болохгүй гээд байдаг яанаа гээд л айдаг байлаа. Ингээд л миний бие минийх биш юм байна намайг дандаа л ингээд хачин гаж үзэгдэлүүд дагаад байсан байна гэж бодоод л хямарсан хүн л дээр доор гишгэж тэмтэрч бүдэрч явлаа. Удганы үлгэрүүд болон Хаантаны тухай уншаад бөөөөн бөөөөн асуултуудаа эмхэлж хариунуудийг нь олж тавьсаар Алтан судрийг file болгох боломж гарч ирсэн нь надад маш том алтан боломж болсон юм. Ингээд л учирийг нь олохгүй ч уншаад л байлаа өөрийн өнөө би бөөө болохгүй гээд тийчлээд байсан ухамсарыг таягдан хаяж өвгөдөө хайрлаж мэдэрч биширч хүндэлж эхэлсэн дээ. Энэ мэдрэмжийг үгээр хэлэх аргагүй сэтгэл минь догдлоод л хөөрөөд хурдхан шиг л өөрийн өвөг дээдсүүдтэйгээ золгохыг хүсэж байна. Амьдрал маань орвонгоороо эргээд удаагүй байгаа ч надад тэрнээс илүү сайхан шинэ амьдрал ирж байгааг мэдэрсэн. Би одоо эр хүнд хайр зарлахгүй эээ харин Өвөг дээдэсдээ би чинь ямар их хайртай балчир нь болох надад өдийг хүртэл яамар их зүйл зааж өгсөнийг гайхаад бишрээд барахгүйнээ би өөрийн буурлууддаа маш их хайртай бодохлоор л өөрийн мунхаг явсан үедээ өвгөдөө гомдоосноо ухаарч мэлмэрүүлэх юм. Энэ бүхний эцэст хэлхэд Их хаандаа Аянгат удгандаа маш их баярлаж байна яаг л шинээр төрсөн юм шиг л санагдаж байна миний зам өдрийн нар гэрэлтэж байгаа мэт тод харагдаж байна

Миний сэтгэл
Талархал Өршөөл Уучилал  
Энэхэн хорвоод хүн болж төрөх боломж олгосон
Эцэггүй хүүхэдтэй хэмээн хүн бүрт чичлүүлж явахдаа
Гэдсэндэх үр намайг гэсгээлт эмчийн гараар хөнөөлгөлгүй
Хорвоогийн нарийг мандах цагаар төрийн дуулал эгшиглүүлэн төрүүлсэн эжийдээ талархаж байна
Хожуухан харж танилцсан ч хаяна гэж хаяж яваагүй
Хорвоогийн хатуу жамаар үртэйгээ уулзах боломжгүй болсон
Хорин насанд минь дайралдсан аав минь охиноо хазгай гишгиж явхад
Алив миний охин гээд хоёрхон үгээр амьдарлыг минь зассан миний бурхан аавдаа би талархаж байна
Идэх өмсөх уйлхаас өөр эрдэмгүй хижи балчир байхад
Идэх хоолоор дутаалгүй хорвоогийн эрдэм бүхнийг зааж
Эцгийг минь орлож хайраан дотроо халаан гаднаа байлгаж
Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэсэн буяантай буурал ээжийн минь аав өвөөдөө талархаж байна
Ээжийн минь оронд ээж минь болсон хамгийн хайртай эмээ минь
Эвий эвий гэж эрхлүүлж байгаагүй ч хатуу гар хатуу үгээрээ
Хэний ч өмнө сөхөрхөөргүй хөдөлмөрч дайчин занд сургасан
Хатан хүний дайтай ухаант үгийг нь ойлголгүй явсан балчир үр нь хамгаас илүү эмээдээ талархаж байна
Нисдэг хүлэгийн жолооч аав, эрүүл мэндийг хамгаалагч эмч ээж
Гавьяат багш олимпийн дасгалжуулагч нэр хүнд бүхий өвөө
Ардийн их хурлийн гишүүн, хурандаа, гавьяат нисгэгч өвөө
Ийм л цол бүхий хүмүүсээр жигүүр хийж эрхэлж наадаж явах байлаа гэвч тэгсэнгүй
Гавьяат Багш өвөө бие муутай эмээгийнхээ эрхэнд
Тэтгэвэрийн хэдэн бороор нь хоногийн хоолоо залгаж
Хорвоогийн хатуу  бүгдийг хайр энэрэлээр дүүргэж явахдаа
Энэ сэтгэл минь бүхнээс илүү баян жаргал бүхнийг эдлээд явдаг байжээ тэнгэртээ талархаж байна
Үзээгүй сайхан бүхнийг үзүүлж хайрлаж дурлаж явсан
Үрийнхээ зулайг үнэрлэж хамтдаа баярлаж явсан ч
Хайр сэтгэл, баяр гуниг, харуусал харамсалыг мэдрүүлж
Хүнийх болоод гэрээсээ явуулсан ч ханилж явсан үеээ санаж хайртай байсан ханьдаа талархаж байна
Зүүдэнд минь зөн бүтээж, гарт минь гал асааж
Биед минь эрчим хурааж, ухаанд минь эрдэм бүтээж
Мэлмийд минь гэрэл асааж аманд минь тарнь бүтээсэн
Гэгээрэх замд хүрэх ахны “А” үсгийг заасан  багшдаа хамгаас илүү талархаж байна
Хорвоогийн жаргал бүхэн сайхан ч шимгүй байдгийг ойлголоо
Хүчир бүхныг даван туулавал хүчирхэг их чадал хайралдаг
Хүний хорвоогийн жаргал зовлон бүхэн ээлжилэн ирсээр
Хөрстийн амьдралаас ухаан сууж гэгээрэлд хүрэх замаа олоод мордох жамтайг ойлголоо
Энэ тухай өвөл бичиж байсан юм байна... зарим зүйлийг нь хасмаар санагдсан ч дараа нь харамсаж мэднэ гээд өвөл бодож санаж явсан зүйлээ тэр чигт нь оруулхаар шийдлээ. Болсон явдалуудыг газар дээр нь бичиж байхгүй бол мартагдсан зүйл маш их байдаг юм байна. Бараг өдөр бүр гайхамшигтай тулж байсан ч одоо хагас хугасаас нь л санаж бичвэл бичхээр байна. Тиймээс хуучин бичлэг гэдэг маань надад том олз боллоо...

6 сэтгэгдэлтэй:

tsagaan said...

Amgalan baina uu? ayanga udganii blog bolon busad holbootoi site blog uudiig nileen unshij ooriin gesen oilgolttoi bolloo. gevch neg asuultiig er hondoogui esvel bi olsongui. Mongol gedeg ner, garal uusliin talaar deed ongoduudiin ugiig sonsoh gesen um. ene huseltiig damjuulj ogoh bolomj bii bolov uu?

tsagaan said...

asuultiiha hariug bi olloo. bas l dutuu unshsan bn.
Mongoru gedeg 7 huugees mongol geh eh nutag uussen. doloon huu toron tom bolon tal tal yavan onor otgon bolsoor otog ovog bolon tednii nereer Mongoru gej ner uusjee.
udgan ii blog t bas zondoo bichsen gj bn. urgeljluulen unshij haiya daa. bayarlalaa.

Sogoovor said...

eostoi neg emhtei tsegtsetei saihan bichejee. unshihad uramtai goy baina.

Unknown said...

Амар байна уу? Сайхан бичлэг уншлаа. Ялангуяа таны бичсэн талархлын мөртүүд үнэхээр гоё юмаа. Зориулсан хүн бүрт тань хүрсэн байх гэж найдаж байна.

Jagana said...

Сайн байна уу? манай удам судар овог аймгийг харж хамгаалдаг бөө байгаа эсэхийг яаж хайж олдог юм болоо? хэлж өгч туслаач

Unknown said...

хэдхэн хормын өмнө дэлхий дайвалзах шиг болж манарлын байдалд орход юу болоод байгааг ойлгосонгүй. Яагаад ч юм Алтан дээд үнэний аялгууд эрж хайж олмоор санагдаад хайлт хийж байгааг хуучин хөтлөж байгаад орхисон блогоо олж өмхөн цагаа эргэх санлаа. Үнэхээр гайхалтай юм аа. Би өөрөө биш ч юм шиг санагдаж байна. Ажил гэж гүйсээр Тэнгэрийн их үйлийг хэтэрхий урт хугацаагаар хойш тавьжээ. Одоо их үйлэндээ эргэн орох цаг нь ирсэн юм шиг байна.

Post a Comment